Нигерийн хамгаалагч Жозеф Йобо зодог тайлав
Нигерийн хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч Жозеф Йобо 1/8 шигшээ тоглолтод хожигдсоны дараа зодог тайлах шийдвэр гаргасан аж. Нигеричүүд Францчуудад 0:2-оор хожигдон ДАШТ-нийг орхиж байгаа юм. Өдгөө 33 настай Жозеф Йобо Үндэсний шигшээ багтаа 100 дахь тэмцээнд тоглохдоо өөрийнхөө хаалганд гоол оруулсан тул францчуудын гоолын тоо нэмэгдсэн.
 
Тэрбээр “Мэдээж би Нигерийн шигшээ багт сүүлчийн удаа тоглохдоо арай өөр үр дүнд хүрэхийг хүсч байсан. Би одоо гэр бүлийнхэндээ цагаа зориулна” хэмээн хэлжээ. Гэхдээ Жозеф Йобо шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд арван удаа ДАШТ-ний шигшээ тоглолтод оролцсон тоогоороо дээд амжилт тогтоосон аж. Түүнээс өмнө Нигерийн хөлбөмбөгчин Жей Жей Окоча есөн удаа ДАШТ-ний шигшээ тоглолтод оролцсон амжилтын эзэн болж байсан юм.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.