Дорнод аймгийн Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажил аль 2009 онд эхэлж байсан. Гэвч гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүй үйлдэл, хөрөнгө санхүүгийн асуудлаас болж уг зам хэсэгчлэн ашиглалтад орж, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн зам ашиглалтад орохгүй байсаар долоон жилийн нүүрийг үзсэн.
Тэгвэл удтал хүлээсэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км автозамын ажлыг энэ сарын 25-нд дуусгаж, хөдөлгөөнийг нээхээр болжээ. Тус замын зам, барилгын ажлын гүйцэтгэгчээр "Өвөр залаат”, "Бадрах ойл”, "Арж капитал”, "Хансуун зам”, "Насны зам” компаниуд ажиллаж байгаа юм байна.

Б.Сансар
olloo.mn