Сэтгэл байвал бага мөнгөөр ч чанартай эмнэлэг барьж болдог

Ард иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон төрийн түшээ  тухайн орон нутагт  төрийн үйлчилгээг хүргэхийн төлөө хэрхэн хөөцөлдөж, үр дүнд хүргэж болдгийн тод жишээг Завханы Оюунхорол харуулж чадсан юм. Энд ганцхан жишээ өгүүлье.

Завхан аймгийн Их-Уул суманд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжлэгэтэй  амбулатори эмнэлэг ашиглалтанд орсон юм. Энэ суманд нийт 1645 өрхийн зургаан мянга гаруй хүн амьдардаг. Жилдээ нэг зуу гаруй эх амарждаг энэ суманд аравхан ортой эмнэлэг хаана нь ч хүрэлцдэггүй байжээ.  Тиймээс өөрсдийн хүч бололцоондоо тулгуурлан 220 мкв талбайтай амбулаторийн барилга барихаар 56.6 сая төгрөгийн өртөг бүхий төсөл бичин нутгийн түшээдээ хандсан байна.   Ингээд Д.Оюунхорол гишүүн ЭМСЯ-д хандаж шаргуу хөөцөлдсөнөөр сайдын багцаас хөрөнгийг шийдүүлж чадсан юм.   Төсөв бага ч батлуулж чадсан мөнгөөрөө сайхан эмнэлэгтэй болох хүсэлтэй нутгийн ардууд, эмч эмнэлгийн ажилчид сэтгэл нийлэн гар бие оролцож амбулатори эмнэлгээ ашиглалтанд оруулж чадлаа.

Хэдэн тэрбум төгрөг төсөвлөөд ч эмнэлгээ гүйцэд барьж чадаагүй жишээ олон бий. Гэтэл сэтгэл байгаад хөөцөлдөж чадвал 56,6 сая төгрөг буюу томчуудын ганцхан машины мөнгөөр бүхэл бүтэн сумыг эмнэлэгтэй болгож болдгийн тод жишээ энэ болсон юм.

 УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штаб

Бусдад түгээх
  • gplus