Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар олимпийн эрхийн төлөө тулалдана
Ирэх наймдугаар сарын 5-нд нээлтээ хийх Рио-2016 олимпийн наадмын эрх олгох  боксын сүүлийн тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжлэн явагдаж байна. Манай улсаас  олимпийн эрхийн төлөө дөрвөн боксчин Бакугийн рингэнд  хүч үзэж буй.

Манай тамирчид дөрвүүлээ шөвгийн 16-д шалгарч, улмаар  шилдэг наймд үлдэхийн төлөөх хариуцлагатай тулаанаа өнгөрсөн шөнө хийлээ. Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар шигшээ наймд шалгарч олимпийн эрхийн төлөө маргааш тоглохоор боллоо. Харин С.Эрдэнэбаяр, Н.Шинэбаяр нар тэмцээнээ дуусгаж Рио-2016 олимпийн наадмын зорих эрхээ авч чадсангүй.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus