Сүхбаатарынхан МАН-д итгэж байна

Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын намын шилдэг боловсон хүчнүүд өрсөлдөж буй. МАН-аас тус дүүрэгт Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд асан Сү.Батболд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нарын туршлагатай, тулхтай улстөрчдийг илгээгээд байгаа юм.  
 

Иргэд Д.Цогтбаатарыг дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 хороо, Багануур дүүргийн 2,  4 хороонд нэр дэвшигч Д.Цогтбаатар тойргийнхоо иргэдтэй уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Уулзалтын үеэр МАН-ын мөрийн хөтөлбөрийг хөрсөнд буусан амьдралд ойр болжээ хэмээн иргэд сайшааж байлаа. Мөрийн хөтөлбөрт оюутан залуус, эмэгтэйчүүд, ахмад настнууд гэхмэтчилэн нийгмийн үе шат болгонд зориулсан гэдгийг нэр дэвшигч Д.Цогтбаатар хэлж байв.



Өөрөөр хэлбэл, МАН ялалт байгуулбал төрийн бодлогын гадна нэг ч хүн үлдэхгүй гэсэн үг. Уулзалтад оролцсон иргэд Д.Цогтбаатарыг төрийн ажлын туршлагатай, мэдлэг боловсролтой, төлөв даруу жинхэнэ төрийн хүн хэмээн дүгнэж байсан юм. Тэгвэл эдийн засагч Ч.Хашчулуун "Олон улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг маш сайн мэддэг, практик дээр хэрэгжүүлж ирсэн. Мөн энэ асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, олон улсын түвшинд нийтэлж байсан хүн манайд маш хэрэгтэй"  гэсэн юм.

 Ц.Мөнх-Оргил сонгогчидтойгоо уулзлаа

УИХ-ын сонгуулийн 60-р тойрог Баянгол дүүргийн 7, 8, 9, 10, Багануурын 1 хороонд нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил иргэдтэй уулзаж, тэдний амьдралд тулгамдаж байгаа асуудлыг сонслоо. Иргэдийн зүгээс МАН ахмад, оюутнууд, эмэгтэйчүүдэд хандсан ямар бодит бодлого хэрэгжүүлэхийг уулзалтын үеэр тодруулах иргэд цөөнгүй байв. Мөрийн хөтөлбөрт оюутны зээлийн санг бий болгож, ажилд орсны дараа сургалтын төлбөрөө эргүүлэн төлөх боломж олгож буй. Ахмадуудад зориулж, Ач санах хуулийн төслийг боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх шугамаар цалинжуулах юм.  Харин хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эмэгтэйчүүдэд цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ. МАН-ынхан төрийн ажлын туршлагатай нэр дэвшигчийг Сүхбаатар дүүрэгт илгээсэнд дүүргийнхэн таатай хандаж байна


 

Сү.Батболдод иргэд итгэл хүлээлгэж байна 

УИХ-ын сонгуулийн 61-р тойрог 11, 12, 13, 14, Багануур 5 хороонд Ерөнхий сайд асан Сү.Батболд  нэр дэвшиж байгаа билээ. Монголын эдийн засгийн 17 хувьд хүргэж, иргэн бүр баялгаасаа хувь хүртэх боломжийг түүний тэргүүлж байсан Засгийн газар олгосон.  Гэтэл эрх баригчид 17 хувийн өсөлттэй эдийн засгийг өнөөдөр хасах руу оруулчихаад байна. Энэ хямралаас хэрхэн гарах вэ гэдэг асуултыг уулзалт болгон дээр түүнээс асууж байлаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт Мэргэжлийн Засгийн газар байгуулж, богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр боловсруулан ажиллана. Төсвийн үр ашиггүй зардлыг танаж,  хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар  төсвийн алдагдлыг бууруулна. Иргэд, аж ахуйн  нэгжүүдийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчинг бий болгохоор заасан байгаа юм. Нэр дэвшигч Сү.Батболдод иргэд ам сайтай байна.


 

Түүний талаар  УИХ-ын гишүүн Ц. Нямдорж хэлэхдээ “С.Батболд бол Монголын төрд том гавьяа байгуулсан хүн. ОХУ-д төлөх “Их өр”-ийг тэглэх арын албыг хариуцсан гол хүний нэг нь Сү.Батболд байсан. Монгол Улсын эдийн засгийг түүхэнд хамгийн өндөр хувиар өсгөсөн Ерөнхий сайд байсан хүнийг дэмжихийг та бүхэндээ уриалж байна. Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн байдал хүндэрч байна. Манай улс Украины араас явж байна. Сонгогч та бүхэн зөв сонголт хийж улс орноо босгомоор байна. Энэ сонгууль эх орон тусгаар тогтнолын төлөө сонгууль болох ёстой. Улсынхаа төлөө бүгдээрээ зөв сонголт хийцгээе. Хямралыг давсан туршлага МАН-д, С.Батболдод байна. С.Батболдын төлөө саналаа өгөөрэй гэж дахин хүсмээр байна” гэлээ.

Ц.Цогзолмаа иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

УИХ-ын сонгуулийн 62-р тойрог 15, 16, 17, 18, 19, 20 Багануурын 3 хороонд нэр дэвшигч Ц.Цогзолмаа тойргийнхоо иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсаар байна. Эмэгтэйчүүдийн байгууллагыг төлөөлж, тэдний дуу хоолой болж явдаг учраас МАН энэ чиглэлд ямар мөрийн хөтөлбөр боловсруулав гэдэгт иргэд анхаарал хандуулж байв. Тэгвэл МАН-ынхан төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцох, 3 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг болон орлого багатай айл өрхөд төрөөс дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх ажээ. Түүнээс гадна хүүхэд бүрийн цэцэрлэгт хамруулж,  хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтэц бий болгохоор тусгасан байна.  Сүхбаатар дүүргийнхэн төр засагт эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо байх нь чухал гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа.


Ц.Тунгаа 

Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

Бусдад түгээх
  • gplus