Эрдэмтэн, судлаачид: МАХН-ын мөрийн хөтөлбөр судалгаанд тулгуурласан, хэрэгжих боломжтой
МАХН-аас мөрийн хөтөлбөрөө эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэх, хөндлөнгийн хяналт, шинжилгээ хийлгэх хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян, тус намын дэргэдэх эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн эдийн засгийн ухааны доктор, хөгжлийн бодлого судлаач А.Даваасүрэн, улс төр судлалын доктор, философич Ч.Өлзийсайхан, улс төр судлалын доктор, математикч Б.Хэрлэн, эрх зүйч, эдийн засагч Ц.Эрдэнэчулуун, нийгэм судлаач, инженер Ц.Жаргал болон Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн С.Шагдаржав, Монгол Улсын гавьяат багш, академич Ч.Авдай, Техникийн ухааны кандидат, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ’’Монел-Тех’’ ХХК-ийн захирал Ш.Ялалт , Техникийн Ухааны доктор, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч И.Эрдэнэбаатар, ХААИС-ийн биологийн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Тунгалаг, Улсын зөвлөх инженер, доктор А.Цэцэгмаа, ШУА-ийн хими, химийн хүрээлэнгийн доктор Ж.Оюунцэцэг, Техникийн Ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер Г.Дэлгэр, физикийн ухааны доктор Л.Дарамсэнгээ, билогийн шинжлэх ухааны доктор Ж.Ганбаатар, техникийн ухааны доктор Ц.Мөнхтуяа нарын 30 гаруй эрдэмтэн судлаач оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг сонирхлоо.

Э.Эрдэнэжамъян: Эрдэмтэн судлаачдаа сонсч, хамтран ажиллана

-Манай нам мөрийн хөтөлбөрөө эрдэмтэн, судлаачдын зөвлөлтэйгээ хамтран боловсруулсан юм. Хөндлөнгийн ажиглагч, эрдэмтэн, судлаачдаар хоёр дахь удаагаа хэлэлцүүлж байна. Энэ нь нэг талаас хөтөлбөрөө шинжлэх ухааны хэр үндэслэлтэй болсныг дүгнүүлэх, санал солилцох, дэвшилттэй саналууд, зөвлөмжийг тусгах, нөгөө талаас хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах баг бүрдүүлэх зорилготой юм. Эрдэмтэн, судлаачид идэвхтэй оролцож байгаад талархаж байна. МАХН цаашид улс орноо хөгжүүлэх, аливаа томоохон бодлогод эрдэмтэн, судлаачдынхаа дуу хоолойг сонсч, улсын тархи болсон шинжлэх ухаан, инновацийн салбарыг дэмжин ажиллах болно.

Г.Батдэлгэр: Нанотехнологид анхаарал хандуулаарай

-Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар, ургацыг удирддаг боломж бидэнд бий. Бид сүүлийн арав гаруй жил нанотехнологийн чиглэлд ажиллаж байна. Хоёр мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 3-4 сарын дараа 100 мянга давуулж ашиг олдог ийм бизнес дэлхийн хаана ч байхгүй. Тэгэхээр энэ чиглэлд илүүтэй явах ёстой. Ургацын ургах хугацааг удирдаж болж байна шүү дээ. Бусад орны жишгээр ургацыг төлөвлөдөг болъё. Бид Азийн хөгжилтэй орнуудаас хөгжлөөрөө 50 жилээр хоцорч явна. Араас нь биш амдаж хөгжих хэрэгтэй. Үүнд биотехнологи, нанотехнологи хэрэгтэй. МАХН-ын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны салбарыг төсөв, хөрөнгө оруулалтаар дэмжинэ гэж тусгажээ. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарт ургацыг програмчилдаг болох, нанотехнологийг хөгжүүлье, ийм үйлдвэрүүдийг баръя гэсэн санааг нарийвчилж тусгавал сайн байна.

Ч.Өлзийсайхан: Иргэдээ үнэ төлбөргүйгээр орон сууцжуулж байснаа сэргээе

-МАХН-аас эрдэмтдийнхээ зөвлөлөөр хэлэлцүүлж, нийгмийнхээ санаа бодлыг тусгаж, “Жаргалын найман хот” түүнийг дагасан 450 өрхийг тэг түрээсийн зарчмаар орон сууцжуулах хөтөлбөрийг дэвшүүлж байгаа. Мөн оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс даадаг болох, шинэ хотын бүтээн байгуулалтаар ажилгүйдлийг бууруулах зорилт тавьсан. Энэ бүхэн хэрэгжих боломжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Өмнөх сонгуулиудаар улс төрийн намуудаас дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрүүдийг харахад тооцоо судалгаа муутай, хэрэгжих боломжийг сайн судлаагүй зөвхөн хүмүүсийн саналыг авах зорилгоор явагдаж байсан. Тиймээс нийгэмд хэрэгжиж чадаагүй. Бид эдийн засгийн тодорхой үндэслэлүүдийг гаргаж тавьсан. Ганцхан жишээ хэлэхэд, манай улсад Тавантолгой мэтийн нөөц нь тогтоогдсон стратегийн 15 орд бий. Тиймээс үүнийгээ эргэлтэд оруулах замаар хөрөнгө босгох эдийн засгийн үндэслэлийг гаргаж ирснээрээ өнөөдөр нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдэхээр байгаа. Орон сууцанд орох хүсэлтэй ч чадахгүй байгаа олон иргэд байна. Социализмын үед иргэдээ улсаас орон сууцжуулж болоод байсан. Үүнийг өнөөдөр эргээд хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Тэгвэл манай намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн 450 айлыг тэг түрээсээр орон сууцжуулах зорилт ийм байдлаар хэрэгжих юм.

Л.Дарамсэнгээ: Зориглоод эхлүүлэх хэрэгтэй, шийдэл явцын дунд гарна

-МАХН-ын мөрийн хөтөлбөрт “Мянганы төмөр зам” баръя гэсэн байна. Төмөр замын дагуух суурин газруудыг нарны эх үүсвэрээс цахилгаанаар хангах боломж бий. Тэгвэл төмөр замын хөгжил урагшилна. Миний тооцоогоор цахилгаан эрчим хүчний нөөц нэмэгдвэл Монголын хэрэгцээнээс гадна экспортод гаргах боломжтой юм. Чингис хааны сургаальд “Уулыг өндөр гэж бэрхшээх биш давъя гэвэл давж чадна, усыг гүн гэж битгий бэрхшээ, гаталъя гэвэл гатална” гэсэн байдаг. Тиймээс би энэ мөрийн хөтөлбөрийн үндсэн санаа, дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг бэрхшээл тоочилгүй зүтгээд үзвэл хэрэгжих боломжтой. Зориглоод эхлүүлбэл шийдэл явцын дунд гарна гэж харж байна.

Ж.Оюунцэцэг: “Мянган төмөр зам” олон улсын тээврээр мөнгө олох боломж юм

-Дэд бүтцээ дагаж аливаа хөгжил явагддаг. Авто зам гэхэд л өмнө нь “Мянгуужингийн зам” гэж яригдаж байсан. Бүх аймгийг хоттой холбох нь худал юм шиг санагдаж байлаа. Гэтэл өнөөдөр бодит биеллээ олж хөгжил урагшилж байна. Тэгвэл МАХН мөрийн хөтөлбөртөө “Мянганы төмөр зам” барих зорилтыг тусгасан нь шинэлэг юм. Үүнийг ажил хэрэгболгож чадвал хоёр том гүрний хооронд хуурай замын гол цэгт байгаа манай орны хувьд цаашид транзит тээврийг хөгжүүлж ашиг олох давуу боломж харагдаж байна. Нөгөө талаас, улсын чанартай найман хот барина гэсэн байна. Тэдгээр хотуудаа “Мянганы төмөр зам”-аар холбочихвол хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдлийг зогсоож, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, хорт утаа, агаарын бохирдол гээд аюулгүй байдал талаасаа шинэ боломжууд нээгдэнэ гэж харж байна.

С.Жаргал: Төмөр зам дагасан хөгжлөөр аж үйлдвэрийн ирээдүйг харсан

-Улсын чанартай найман хот буюу “Жаргалын найман хот” байгуулна гэж манай намын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Энэ хотууд тус бүртээ 150 мянган хүн амтай аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, их дээд сургуулийн цогцолбор байх юм. Эрдэмтэд санаа бодлоо нэмэрлэж, баяжуулаасай гэж хүсч байна. Найман хотоо төмөр замаар холбохдоо стратегийн ордуудаа яаж холбох вэ гэдэгт эрдэмтдийн зөвлөл нэлээд судалгаатай хандсан. Мөн тэдгээрийг дагуулж ямар аж үйлдвэр хөгжүүлэх ёстой вэ гэдэгт бас судалгаа хийж байгаа.

А.Цэрмаа: Хөгжлийн тулгын гурван чулууг сайтар тооцоолжээ

-МАХН-аас нам харгалзахгүйгээр эрдэмтдийн санаа бодлыг сонсч мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж, санаа бодлыг тодруулж авч байгаа нь шинэлэг ажил юм. Би үйлдвэрлэлийн судлаач хүн. Энэ талаас харвал, улс орны хөгжлийн тулгын чулуу болсон эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэр, химийн үйлдвэр хөгжүүлэхээр ярьж байгаа нь зүйтэй гэж харж байна. Үйлдвэржилтийг манай улс эхлүүлж байгаа, цааш нь улам дэлгэрүүлж эрчимтэй хөгжүүлж авч явах хэрэгтэй юм.

Ц.Эрдэнэчулуун: Социализмаас сайныг нь авч, ардчилалыг дагасан алдааг засна

-Манай нам мөрийн хөтөлбөрөө эрдэмтдийн зөвлөл, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран боловсруулсан. Удаан хугацаанд ажилласан. Судлаачдын тооцоо, судалгаанд суурилсан. Энэ бол нэгдүгээр онцлог нь. Хоёрдугаарт, анх удаа Монгол Улсад хэрэгтэй байгаа бодлогуудыг иж бүрнээр нь, цогцоор нь шийдсэн. Өмнө нь ямар байв гэвэл, дандаа аргацаах маягаар, аргалах гэсэн, оочин цоочин, тухайлбал 450 мянган айлын орон сууц шаардлагатай байхад 40 мянган айлд орон сууцны зээл олгоно гэж ярьж байх жишээтэй, эсвэл 100 мянган айлын асуудлыг шийднэ гэхчлэн ярьж, хийж ирсэн. Оюутны сургалтын төлбөр гэхэд зээлүүлнэ гэх юм уу, талыг нь авна, хүүхдийнхээ сургалтын төлбөрт малаа барьцаалсан малчдын зээлийн хүүг бууруулах гэх мэтээр шийдэж ирсэн. Манай улс оюутны сургалтын төлбөрийг 100 хувь төрөөс дааж чадаж байсан, орон сууцыг ч ингэж шийдэж байсан. Тэр сайн цагаа, сайхан үеэ эргүүлж авчиръя. Социализмын сайн сайхан зүйлээс хэрэгтэйг нь авъя. Ардчиллыг дагаж орж исрэн хэрэггүй зүйлүүдийг хаяж, алдааг нь засъя гэж МАХН мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Хөгжлийг бүрэн хэмжээнд цогц байдлаар явуулах боломжийг хангасан. Айл бүр иргэн бүр шууд үр дүнг нь хүртэж эхлэх юм.

А.Даваасүрэн: Тавантолгойгоос 60 тэрбум ам.доллар босгох боломжтой

-Мөрийн хөтөлбөрт арван жилийн дотор 60 тэрбум ам.доллар босгож, улсаа дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны нэг болгоно гэсэн зорилт дэвшүүлснийг иргэд ихээхэн сонирхож асууж байгаа. Юу гэвэл, хөрөнгө яаж босгох вэ гэдгийг лавлаж байна. Энэ боломжтой. Ярьж буй тоонууд зүгээр амандаа орсныг хэлчихээгүй. Олон улсын жишиг, улс орныхоо онцлог, эрдэмтэн судлаачдынхаа судалгаанд тулгуурласан. Манай улс стратегийн 15 ордтой. Түүний зөвхөн нэг нь болох Тавантолгойн нүүрсний ордын төрийн эзэмшил дэх 5.1 тонн нүүрсний нөөцийг хамгийн хямд үнээр борлуулахад 60 гаруй тэрбум ам.доллар босгох боломжтой.

Ч.Зотол
МАХН-ын сонгуулийн төв штаб

Бусдад түгээх
  • gplus