Орос, Кенийн тамирчдыг дахин нягталж байж олимпт оролцуулна

ОУОХ-ноос тэргүүлэх олон улсын спортын удирдагчидтай өчигдөр Швейцар улсын Лозанна хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах мэдээлэл хийхдээ “Зуны олимпийн “Рио-2016” наадамд оросын болон кенийн хөнгөн атлетикийн тамирчдыг л дахин нягтлан шалгаж байж л оролцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ шийдвэр нь оросын бусад спортын 27 үндэсний холбоодод огт хамаагүй. Сэргээш хэрэглэсэн нь илэрсэн оросын болон кенийн хөнгөн атлетикийн спортын тамирчин бүрийг дахин нягтлан шалгаж байж олимпийн наадамд оролцуулах хэрэгтэй. IAAF, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Оросын хөнгөн атлетикийн холбоог бүрэлдэхүүнээсээ хассан шийдвэрийг бид хүндэтгэн үзэж байна. Гэхдээ оросын хөнгөн атлетикийн тамирчдыг олимпийн наадамд оролцуулах эсэх асуудлыг бид ОУХАХ-той дахин хэлэлцэнэ. Оросын хөнгөн атлетикийн холбоог ОУХАХ-ноос хассан нь бидэнд их төвөг учруулж байна. Оросын хөнгөн атлетикийн тамирчид нь ОХУ-ын олимпийн үндэсний багийн хэсэг, тиймд олимпийн наадамд ОХУ-ын далбаан дор оролцох ёстой. “Рио-2016” наадамд оросын хөнгөн атлетикийн тамирчдыг оролцуулах асуудлаар ОУХАХ-ноос тавьж байгаа бүх шаардлагыг Оросын үндэсний олимпийн хороо биелүүлж байгааг бид сайшааж байна.” гэж онцлон хэлжээ.

Дээд хэмжээний уулзалтанд оролцсон Оросын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч А.Жуков сэргээшийн эсрэг явуулж байгаа үйл ажиллагааны талаар илтгэл тавьсан байна.

ОУХАХ-ноос Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг зогсоох тухай гаргасан шийдвэрийг ОХАХ шудрага биш гэж үзэж CAS, Спортын арбитрын шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа юм.

wrestling.mn

Бусдад түгээх
  • gplus