Өнөөдрөөс санал асуулга явуулахыг хориглоно
Сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа хэдий ч нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах, нийтлэх, тараахыг хуульд заасанчлан энэ сарын 22 буюу өнөөдрөөс эхлэн хориглох юм байна.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 70.2-т “Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг, бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно” хэмээн заажээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus