Л.Эрдэнэчимэг нэрээ татсан уу
УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Л.Эрдэнэчимэгийг албан ёсоор нэрээ татлаа гэх мэдээ цахим орчинд тархаад байна.

Энэхүү мэдээлэлд  “2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өнөөг хүртэл маш олон хүнээс сөрөг сэтгэгдэл надад ирсээр байгаа билээ. Иймээс Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 72 дугаар тойрогт нэр дэвшигч Лувсангийн Эрдэнэчимэг миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага үүрч мөн Олон Улсын хэмжээнд Монгол Улсынхаа Засгийн Газрын нэрийг унагаасандаа хүчил өчиж УИХ-н Сонгуулиас Өөрийн хүсэлтээр нэрээ татан авж байгаагаа мэдэгдэж байна” гэжээ.
 
Тэгвэл энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад “нэр дэвшигч нэрээ татаагүй” гэлээ
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus