Ус зайлуулах сувгийг битүүлснээс болж үерийн даланг урсгажээ

Нийслэлд орсон борооны улмаас саяхан ашиглалтад хүлээн авсан хойд зуслангийн замын тодорхой хэсэгт буюу Доод Салхитын ам орчимд ус их хэмжээгээр хуримтлагдан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал өнөөдөр  үүслээ.

Гэвч энэ нь Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Доод Салхитад оршин суугч иргэн авто замын зорчих  хэсэг дээрх борооны ус зайлуулах лоткины сувагчлалыг битүүмжилснээс болж үүджээ. 

Тодруулбал борооны ус зайлуулах  лоткины сувгийг шороогоор битүүлснээс тухайн хэсэгт ус их хэмжээгээр тогтож, үерийн далан дээгүүр давж,  улмаар үерийн даланг урсгасан байна. Нийслэлийн  Авто замын газрын мэргэжилтнүүд болон уг  замын гүйцэтгэгч болох Эрдэнэ зам ХХК-ийнхан газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр яаралтай арга хэмжээг авч борооны ус зайлуулах лоткины нүх, сувагчлалыг онгойлголоо. Мөн урссан үерийн даланг нөхөн сэргээхээр ажиллаж байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus