Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны зургадугаар сарын 21-ний өдөр усархаг бороо үргэлжлэн орох үеэр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногоон талбайн 6, 7 дугаар гудамжны айл, өрхүүд усанд автсан байна. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагчид айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн усыг мотопомп ашиглан соруулах, далан, суваг шуудууг ус чөлөөтэй урсах нөхцөл боломжоор хангахаар ажиллаж байна.












 
ОБЕГ
Бусдад түгээх
  • gplus