Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичиг гардууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зорилтот бүлгийн 350 хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичгийг гардуулан өглөө.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хамтран  нийслэлийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулж, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд болон нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн үйлчилгээний ажилтнууд, цагдаагийн албан хаагч нарын хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшуулсан байна. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй халамж асрамжийн газруудад хүмүүжиж байгаа хүүхдүүд, хөгжлийн бэрхүшээлтэй хүүхдүүдэд зуны амралтаа  дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн нийслэлийн ногоон бүсийн зуслангуудад амрах эрхийн бичгийг гардуулж өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.






 

Бусдад түгээх
  • gplus