Нийслэлийн асуудал болсон хотын ус
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ
 
Улаанбаатар хотын усны нийт хэрэглээ 2020 онд 227000м3/хоног, 2030 онд 658900м3/хоног болж өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Одоо ашиглаж буй газар доорх усны ордуудын 7 эх үүсвэрийн (Төв, Үйлдвэр, Мах, Дээд эх үүсвэр, Яармаг, Гачуурт, Буянт- Ухаа) ашиглаж болох гүний усны нийт нөөц нь 258,939м3/хоног ба цахилгаан станцуудын эх үүсвэрийг оруулан 328,532м3/хоног байгаагаас үзэхэд усны нөөцийн хомсдлоос сэргийлж, гадаргын усны эх үүсвэрийг бий болгон Улаанбаатар хотын унд, ахуй, үйлдвэрийн усны хэрэгцээнд ашиглах шаардлага тулгараад байна. Үүнийг шийдвэрлэх гол гарц нь Туул гол дээр боомт, усан сан, ус дамжуулах шугам, цэвэршүүлэх байгууламж бүхий усан цогцолбор байгуулж, ус хангамжийн баталгаат эх үүсвэртэй болох явдал юм.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгоод зогсохгүй Туул голын экологийн урсацыг бүрдүүлэх, урсац тасрахаас сэргийлэх, хот төлөвлөлт, шинэ бүтээн байгуулалттай холбогдсон шинэ, томоохон ус хэрэглэгчид, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотыг үерийн аюулаас хамгаалах, усан санд хуримтлагдсан усны хүчийг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрийн болон усалгаатай газар тариалангийн усан хангамжийг гадаргын усны нөөцөөс хангаснаар нөөцийн зохистой ашиглалт, хуваарилалтыг бүрдүүлэх, аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх, томоохонусантолио, нуур үүсгэснээр усны ууршилт явагдаж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглэл, Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар 2015-2016 онд тус төслийн техник эдийн засгийн үндэслэл, техникийн зураг төсөл боловсруулах зөвлөх багтай гэрээ байгуулан ажиллаж байна. Зөвлөх багаар ажиллаж буй БНСУ-ын Юүшин-Кёнгвха-Экобэйс түншлэл зөвлөх үйлчилгээний эхний багц ажил болох ТЭЗҮ-ийн судалгааг боловсруулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд захиалагчаар хянуулан хүлээлгэн өгөх ажил хийгдэж байна. 2-р багц ажил болох техникийн зураг төсөл боловсруулах хээрийн судалгаа өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна. ТЭЗҮ-ийн судалгаагаар боомт барих байршлыг шийдвэрлэж төслийн нийт өртгийг тодорхойлсноор хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргах цаашид барьж байгуулах ажлын гол үндэс суурь болох юм.
 
Нэр дэвшигч С.Үнэний сонгуулийн штаб
Бусдад түгээх
  • gplus