Сэлэнгэ сумынхан намаар талцахгүй байхыг уриалав
Сэлэнгэ сум Улсын тэргүүний сум тодотголтой хэдий ч тэргүүлэх хэмжээнд хөгжөөгүйд иргэд нь сэтгэл дундуур байдгаа УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч О.Амартүвшинд илэрхийллээ. Сэлэнгэчүүд энэ удаагийн сонгуульд нүдээ нээж, мэдлэг боловсролтой шинэ залууг дэмжихээр сэтгэл шулууджээ. Сумын удирдлагын төвшинд намаар их талцдаг, ойрын жишээ гэхэд  сумын Засаг дарга нь: “Намайг Аймгийн иргэдийн хуралд төлөөллөөр сонгохгүй бол Сэлэнгийн гүүрний ажил зогсоно” гэж “айлгасан” тухай ч уулзалтын үеэр иргэд дурсав.

   Сэлэнгэбүрэн багийн малчин Т.Өлзийбаатар “Сум орон нутагт намын талцал газар авснаас орон нутаг хөгждөггүй” гэснийг үг хэлсэн хүн бүр дэмжиж намаар талцахаа зогсоохыг уриалав. Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Мөнхтүвшин: “Манай сумын олон иргэн төмс, хүнсний ногоо тариалдаг. Хурааж авсан ногоогоо намар бөөний үнээр борлуулчихаад хавар нь буцаагаад өндөр үнээр худалдан авдаг. Мөн манай иргэд хоолныхоо махыг Эрдэнэтийн таксинд захиж авдаг. Үүнийг өөрчлөх ёстой” хэмээсэн. Иргэд ийм гажиг тогтолцоог өөрчлөхгүй бол сум орон нутгийн хөгжил улам хүндэрнэ гэцгээв. Сэлэнгэчүүд өнгөрсөн сонголтуудад алдсан, харин “Нутаг амьтай, хөдөөгийн амьдрал сайн мэдэх залууг дэмжинэ” гэцгээж байв.

Тариахтай багийн өндөр настан Л.Цэрэндулам гуай: “Энэ хүүг өмнө нь дуулж байснаас уулзаж байгаагүй. Нутаг уснынхаа нэрийг гаргаж яваа мундаг залуу гэдэг юм. Тиймээс өөрийн биеэр уулзалтад нь ирж, ярьж хэлж байгааг нь чихээрээ сонслоо. Ухаалаг зөв үгтэй хүү байна, дэмжинэ ээ” хэмээсэн.


Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин.
                                                            Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб.
 
Бусдад түгээх
  • gplus