Гудманд гарсан иргэд ялахад ойрхон байна
АН-ынхан дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхдээ олон төрлийн хууль, тогтоомж төдийгүй хүний эрхийг ноцтой зөрчсөнийг холбогдох байгууллагууд нь дүгнэж, шийдвэрээ гаргаад байгаа. Үүнээс хамгийн ноцтой нь хуулиас давсан тогтоол гаргаж, иргэдийн газрыг чөлөөлүүлэн “гудманд гаргасан” байдаг. Гэтэл үүнд илүү боловсронгуй буюу Засгийн газрын оролцоо байхгүй бол олон мянган иргэний эрх ашиг уланд гишгэгдэж буйг ХЭҮК хүртэл дүгнэчихээд  байгаа.

Цаашлаад гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах нутаг дэвсгэрт буй айл өрхийн газрыг чөлөөлүүлэхийн тулд ус цахилгаан, нийтийн үйлчилгээгээр хангахгүй гэж журамд заасан байна. Хоёр гурван үеэрээ 20-30 байтугай олон арван жил амьдарчихсан газрыг нь хүчээр булааж авч байна гэхэд хилсдэхгүй. Гурван талт гэрээ гэж хоёр хуудас цаас өгөөд л газрыг нь маш хямдаар үнэлсэн байдаг. 1-2 өрөө байраар солино гэх боловч тэр нь ганцхан өрхөд л хамаатай байх жишээтэй.

Гэтэл  манайхан  ах дүү, хамаатан саднаараа нэг хашаанд амьдардаг. Үүнийг бодолцоогүй,  хүний өмч хөрөнгийг үл тоож, зөвхөн газрыг нь авахын төлөө л улайраад байна гэдгийг олон иргэд хэлж байгаа юм. Энэ бүхэнд нийслэлийн удирдлага, төр оролцож иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө дуугарах, зохицуулах ёстой ч энэ үүргээ биелүүлж чадаагүй.

Тиймээс ч иргэд эрхээ хамгаалуулахын тулд хэлж, шаардан, тэмцэж эхэлсэн юм. Түүнчлэн барилгын явц удаашралтай, дэд бүтцийн асуудлыг шийдээгүй, иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний хугацаа дууссан, гэрээнд иргэдийн саналыг огт тусгаагүй, газраа чөлөөлсөн айлууд түрээсийн байрны төлбөрөө авч чадахгүй, хэзээ орон сууцанд орох нь тодорхойгүй зэрэг олон хүндрэл үүссэн. Иргэдийн дээрх тэмцлийн үр дүн удахгүй гарна. Иргэд ялах уу, идээд таргалчихсан дарга нар ялах уу...
Монгол Ардын намын сонгуулийн штаб
Бусдад түгээх
  • gplus