Био, Нисэх, Өлзийтийн замд хяналт, шалгалт хийж байна
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүрэлдэхүүн хамтран тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш хяналт шалгалт хийж байна.

Шалгалт 2016 оны энэ сарын 26-ныг дустал үргэлжилэх юм байна.  Шалгалтын хугацаанд 2070 тээврийн хэрэгсэл шалгагдснаас "ЕС" зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 266, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 108, техникийн оношлогоо үзлэгт хамрагдаагүй 18, нийт 392 зөрчлийг илрүүлж 99 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Замын хөдөлгөөнд оролцож ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна автозам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, зам талбай бохирдуулахгүй байх /ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх/ бүх нөхцөлийг хангаж тээвэрлэхэд нь хяналт тавьж ажиллан хүнд даацын тээврийн хэрэгслийг технологийн замаар зорчуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.
 
Түгээмэл тархацтай ашигт матмал олборлож буй 10 аж ахуйн нэгж, байгууллага хамтран хөрөнгө нийлүүлэн гаргаж “Тэгш плант” ХХК-иар технологийн замыг сайжруулан бетонон хучилттай болгож 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр ашиглалтанд оруулахаар болжээ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus