Төсөвт яаралтай тодотгол хийж, цалин нэмэхийг шаардлаа
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн холбоодоос өнөөдөр мэдээлэл хийж, цалин нэмэхийг шаардлаа. УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийгээгүй сонгуультай холбоотойгоор түр завсарлаад байгаа. Ингээд чуулганыг энэ сарын 23-нд хуралдуулахаар УИХ-ын дарга  шийдвэрлэсэн. Тэгвэл уг чуулганаар  төсөвт тодотгол хийж, цалин нэмэхийг шаардлаа.

Үйлдвэрчний эвлэлийн холбоодын үзэж буйгаар Засгийн газар хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ  биелүүлж, маш яаралтай цалин нэмэх ёстой гэлээ. Сүүлийн гурван жил цалин огт нэмээгүй бөгөөд энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ 50 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоог тэд  хийжээ.

Эдийн засгийн хямарлтай холбоотойгоор цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй гэж үзээд хүлээцтэй хандаж байсан ч Засгийн газраас  тэтгэврийн нэмэгдэл 21.000, “Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцааны 30 хувийг худалдан авахад зориулж  маш их хэмжээний мөнгийг шууд өгч байгаа нь зүйд нийцэхгүй. Гэтэл   хийсэн ажлынхаа хөлсийг ч авч чадахгүй  байгаа ажилчид өнөөдөр маш олон байна хэмээн “Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны тэргүүн М.Алтанцэцэг мэдэгдлээ. Тиймээс  үйлдвэрчний эвлэлийн холбоод  уг асуудлаар өнөөдөр УИХ-д шаардлага хүргүүлэхээр болжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus