Тулхтай намын туршлагатай эдийн засагчаа Дарханчууд дуу нэгтэй дэмжиж байна
95 жилийн түүхтэй, хамгийн шилдэг боловсон хүчинтэй Монгол Ардын Нам Дархан-Уул аймагт гурван эдийн засагчаа илгээсэн билээ. Тэдний нэг болох эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Баагаагийн Баттөмөр УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт нэр дэвшээд байна.

Өчигдрийн байдлаар тэрбээр 30 гаруй уулзалтыг зохион байгуулж, тойрогтоо хамрагдах иргэд сонгогчдодоо намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж явна. Нэр дэвшигч Баагаагийн Баттөмөрийг Дархан-Уул аймгийн 9 дүгээр багийн иргэдтэй хийсэн хоёр дахь уулзалтын үеэр сонгогчид халуун дотно угтан авсны зэрэгцээ түүнд өндөр итгэл найдвар хүлээлгэж байгаагаа хэлж байна.

Нэр дэвшигч Баагаагийн Баттөмөр уулзалтын үеэр намын мөрийн хөтөлбөрөө сурталчлахын сацуу сүүлийн үед олны дунд эргэлзээ төрүүлж буй зарим асуултад хариу өгсөн юм. Тэрбээр “Монгол Ардын Нам сонгуульд ялбал ипотекийн зээл зогсоно гэсэн зүйл яригдах болжээ. Гэтэл ипотекийн зээлийн шавыг анх тавилцаж явсан нам чинь МАН шүүдээ. С.Батболдын Засгийн газар 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийг анх гаргаж байсан.

Ипотекийн зээлээс зугтаж ерөөсөө болохгүй. Энэ бол өөрөө их өргөн агуулгатай зүйл юм. Орон сууцны зээл авсан хүн тогтмол ажилтай байж, ажлаасаа гарахгүй байхыг боддог. Цалингийнхаа нэг хэсгийг ипотекийн зээлдээ өгөөд үлдсэнийг нь амьдрал ахуйдаа зарцуулах хүмүүжлийн ач холбогдолтой юм. Ипотекийн зээл бол дэлхийд шалгарсан орон сууцжуулах арга хэмжээ. Тиймээс МАН засаг барьвал ипотекийн зээл жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэж хэлмээр байна” гэлээ.

Мөн нэр дэвшигч Баагаагийн Баттөмөр сонгогчидтой уулзах үеэр иргэд улс орноо хямрал, өрнөөс гаргая, ядуурлыг бууруулъя гэх зэрэг асуудлыг түүнд хэлж байна. Нэр дэвшигч Баагаагийн Баттөмөр иргэдийн зүгээс хэлж ярьж байгаа зүйлийг биеллээ олох боломжтой гэж үзэж буйгаа тайлбарлав. Учир нь эдгээр асуудлууд манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа тул ажил хэрэг болгохын төлөө чармайн зүтгэхээ хэллээ.

Хүмүүс ганц хүн улс төрд ороод юм хийж чадахгүй гэдгийг ойлгосон тул 230 гаруй мянган гишүүнтэй, тулхтай ууган намдаа 2016 онд их итгэл хүлээлгэж сонгох нь зүтэй гэдэг дээр санал нэгдэж байна.

6 дугаар сарын 29-ний орой МАН ард түмэнтэйгээ хамт ялалтын тугаа мандуулна гэх бэлэгдлийн үгийг олон сонгогчид уулзалтын үеэр хэллээ.

Ж.Цэвээнжав /Өндөр настан/: Хамгийн хүчирхэг, ноён нуруутай МАН-аа түшихээс өөр аргагүй

   -Өнөөдөр та бид сонголтоо буруу хийвэл одоогийн түвшнөөс хамаагүй доош орж, байдал улам хүндэрнэ. Бид маш эрсдэлтэй шийдвэрлэх сонголтон дээр ирчихсэн байгаа шүү. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй.

Би яагаад МАН-ыг сонгох ёстой вэ гэвэл 95 жилийн түүхтэй энэ нам эх орноо улс шиг авч явж, хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг тэгш сайхан дээшлүүлж, ажилтай цалинтай эрүүл саруул байлгасаар ирсэн түүхтэй. Тийм учраас МАН, түүгээр удирдуулсан засаг төр маань түүхийн олон нугачааг сөрөн гарч чадсан, бүрэн итгэгдсэн хүчирхэг улстөрийн хүчин болохоо харуулсан юм. Бид одоогийн хүнд байдлаас гарахын тулд хүчирхэг итгэлтэй намаа сонгохоос өөр арга байхгүй.

АН-ын хувьд бид итгэл хүлээлгээгүй биш хүлээлгсэн. Тодруулбал, 1996 онд олонхи болж, Засгийг байгуулсан ч энэ үедээ АН Монголын төр, монголчуудыг элгээр нь хэвтүүлсэн. Улсын хөгжил саарч, хүмүүсийн амьдрал нэн доройтсон. Өнгөрсөн дөрвөн жил АН дахиад төр барьж төр барьж, өнөөдөр юу болоод байгааг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Бид өнөөдөр энэ хэцүү бэрхийг туулаад явж байна. Өнөөдөр Монголын ард түмэн өрийн сүлжээний торонд орж, хэрэгдээд өндийж чадахаа болилоо. Хүн болгон өртэй болсон. Ажиллаж байгаа хүмүүс зээлийн өртэй, ахмадууд тэтгэвэрийн зээлтэй, ажил олдохгүй, олон хүн гудамжинд гарахдаа хүрч байна. Ийм байдал илт харагдаж байгаа учраас АН-д итгэж найдах аргагүй болсон. Бид өнөөдөр улс төрийн хамгийн хүчирхэг, тулхтай, туршлагатай ноён нуруутай улс төрийн хүчин болох МАН-аа түшихээс өөр аргагүй боллоо. Надтай та нар санал нэгтэй байгаа байх. Энэ удаагийн сонгуульд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй Баагаагийн Баттөмөрийг 100 хувь дэмжиж, ялалт авч ирэхийг та бүхэндээ уриалж байна.

Р.Цэцэгмаа /Ахмад багш/: Энэ хүн бидний төлөө хийж бүтээнэ гэж итгэж байгаа учраас та бүхнийг дэмжихийг уриалж байна

-Би 9 дүгээр багт харъяалагддаг “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуульд багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Өнөөдөр олон түмнийхээ өмнө хэдэн зүйлийг хэлмээр санагдлаа. Бид хэдхэн хоногийн дараа маш чухал сонголтоо хийнэ. Энэ сонгуульд нэр дэвшиж байгаа Баагаагийн Баттөмөрийг дэмжиж ажиллаарай гэж уриалж байна. Би ч мөн адил энэ хүн бидний төлөө хийж бүтээнэ гэж итгэж байгаа учраас та бүхнийгээ ийнхүү уриалж байна.

Баагаагийн Баттөмөр бол маш оюунлаг хүн юм. Улс төр, эдийн  засгийн их мэдлэгтэй, доктор профессор хүн манай тойрогт нэр дэвшиж байгаад маш их баяртай байна. Энэ хүнээ дэмжээрэй.
 
А.Бямбабаатар /Залуусын төлөөлөл/: Эрдэм мэдлэгтэй, ихийг хийж бүтээх итгэл хүлээсэн энэ хүнийг дэмжицгээе

  -Бид бүхэн залуусын төлөө ихийг хийж бүтээх Баагаагийн Баттөмөр нэр дэвшигчийг дэмжих болно. Б.Баттөмөр ахдаа өндөр амжилт хүсье.
МАН-ын мөрийн хөтөлбөртэй би танилцсан. Мөн нэр дэвшигчийн ярианаас сонсоод залуус бидний төлөө их зүйлийг хийхээр төлөвлөснийг нь олж мэдсэн. Ингээд би залуу хүний хувьд ах эгч нараасаа МАН-аа тэр дундаа эрдэм мэдлэгтэй, ихийг хийж бүтээх итгэл хүлээсэн энэ хүнийг дэмжээрэй гэж уриалж байна.





УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Баттөмөрийн сонгуулийн штаб
Бусдад түгээх
  • gplus