Уэльсийн шигшээ баг “B” хэсгийг тэргүүллээ
Евро-2016 тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд явагдаж, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх багуудын нэр тодорч эхлээд байна. А хэсгээс Франц, Швейцарын багууд цааш шалгарсан бол өнгөрсөн шөнө B хэсгийн сүүлийн тоглолтууд явагдаж, Уэльсийн шигшээ баг сүүлийн тоглолтоо ОХУ-ын багтай хийж 3:0-ээр хожиж хэсгээ тэргүүллээ.

Харин хэсгийн хоёрдугаар байраар Английн шигшээ баг шалгарлаа. Тэд сүүлийн тоглолтоо Словакийн шигшээ багтай хийж, 0:0-ээр тэнцлээ. Ингэснээр Уэльсийн шигшээ зургаан оноотойгоор нэгдүгээрт бичигдсэн бол Англи таван оноотой хоёрдугаарт бичигдлээ.

Уэльсийн шигшээ багийн шилдэг тоглогч, Реал Мадридын од Гарет Бэйл уг тоглолтод гоол оруулснаар Евро-2016 тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг гурван оноотой тэргүүлж эхэллээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus