Асуудлаа хэлэлцэж амжилт хүссэн Цээлийнхэн хүнээ харж хөгжлөө бататгасан сонголт хийнэ
УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Доржпүрэв Төв аймгийн Цээл сумын иргэд сонгогчидтойгоо баг тус бүр дээр нь очиж уулзаж явна. Нар хур тэгширсэн дэлгэр зуны улиралд нутаг орныхонтойгоо уулзан мөрийн хөтөлбөр, хийж хэрэгүүлж буй ажлаа танилцуулан яваа түүнээс Цээл сумынхан цаг үеийн асуудлуудыг түлхүү асууж байлаа. Тухайлбал хэвлэл мэдээллийн хэрэгслээр явдаг мэдээлэл үнэн бодит эсэх, нэг нэгнээ хэтэрхий муулж иргэдээ төөрөгдөлд оруулж басамжилсан мэт худал мэдээллээр тархийг нь угаах хандлага илт ихсэх болсонд ч хөдөөгийнхөн дургүй байгааг энэ үеэр хэлж байлаа.
 
Түүнчлэн Засгийн газраас олгож байгаа хувьцааны үнэ үнэн бодит эсэх, малчдын эрүүл мэнд ахуй амьдралд төрөөс хэрхэн анхаарч байгаа талаар ч бас бодитой мэдээлэл өгөхийг хүсч байлаа. Зорьсон зорилго, асуусан асуултууд зүг чигээ олж залуусаа дэмжих, хүнээ харж сонголтоо хийх нутгийнхны хандлага ч  хаана хаанаа хүсэл зорилго нийлсэн энэхүү уулзалтын үеэр төр засгаас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дандаа болохгүй гэж муулж боломгүй санагдана. Монгол хүн амны билгээс ашдын билиг гэдэг. Эдийн засгийн хямрал нь амьдралд нөлөөлж байгаа ч, бодитоор хийж хэрэгжүүлж байгаа ажлууд бас байна. Хамгийн гол нь бид өөрсдөө хичээх хэрэгтэй гэсэн иргэд ч бас олон байлаа.



Цээл сумын малчин Л.Өлзийсайхан: Сонгуульд уначихлаа гээд явчихалгүй өнөөдрийг хүртэл иргэдийнхээ төлөө явсанд нь Д.Доржпүрэвийг бид дэмжих ёстой
 
-Ер нь малын үнэ ханш, түүхий эдийн үнэ уначихсан үед Засгийн газраас ийм шийдвэр гаргасанд баяртай байгаа-
 
    Хүмүүс бэлэн мөнгөний хомсдолд орсноос мал түүхий эд нь үнэ хүрэхгүй аргагүйн эрхэнд Эмээлт дээр 1072 хувьцаагаа 300 мянган төгрөгөөр дараа нь хятадуудад 500 мянган төгрөгөөр зарж байна гэж сонсоод харамсаж байсан. Нэг талаасаа зориуд төр засаг унтаа, хямралтай байна, энэ хувьцаа бүтэхгүй үнэ хүрэхгүй гэдэг мэдээлэл тарааж хувьцааны ханшийг унагах бодлого ч байсан л байх.  Тэрэнд хүмүүс их автсан байх. Гэтэл Засгийн газар шийдвэр гаргаж өөрөө худалдан авах болсноор нэгд, ард иргэдээ дэмжиж байна. Хоёрдугаарт, хувьцааны үнийг өсгөж өглөө. Гуравт үндэсний аюулгүй байдал уул уурхайгаа өөрийн мэдэлд авч үлдэх бодлого явуулж чадлаа гэж харж байгаа.
 
Яагаад гэвэл Тавантолгойн хувьцаа маань хятадын талд шилжчихэлгүй Монголын засгийн газар авч үлдэж байгаа нь түүхэн ач холбогдолтой мартагдахын аргагүй шийдвэр гэж ойлгож байгаа.
 
-Зарим хүмүүсийн хувьд хувьцааны 30 хувийг бэлнээр олгох нь буруу, ер нь ийм боломж ч байхгүй сонгуулийн шоу гэж ярьж байна. Малчдын маань хувьд ямар бодолтой байдаг юм бол?

-“Төр байна, хүмүүсээ ойлгож байгаа, ард түмнээ харж байна, үндэсний аюулгүй байдлаа анхаарч байна” гэдгээ харууллаа шүү дээ. Сонгуулийн шоу ч гэдэг бай юу ч гэдэг бай энэ бол зөв гэж бодож байна. Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй, өглөө оройгүй заргалдана гэгчээр  л зарим нь ярих юм . Би бол тэгэхгүй ээ.  Энэ бол хөрөнгө оруулалт болж чадаж байна.
 
Тухайлбал, миний эргэн тойрны 3 том хүн хувьцааныхаа 900 мянган төгрөгийг авахаар боллоо. 9 хонь зарах үнэ шүү дээ. Тэрийгээ заралгүй хойш нь тавихад хойтон 18 болж өснө. Тэгэхээр их баяртай байгаа.
 
Малчдын талаар тууштай бодлого явагдаж байна. Энэ засгийн газар хийж байгаа юмаа сайн сурталчлахгүй байна. Даруухан ч юм уу даа . Түрүүчийн төр барьж байсан хүмүүс хэд дахин ирээд шүлэг шиг л юм ярьдаг байсан.  Одоо гэхдээ иргэд хүмүүс юмыг хараад хэн нь хэн бэ гэдгийг ойлгодог болсон.










УИХ-ЫН СОНГУУЛИЙН 30 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ ДУЛАМСҮРЭНГИЙН ДОРЖПҮРЭВ-ИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

 

Бусдад түгээх
  • gplus