Нийслэлийн агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс 25 дахин их байна
Монгол Улсын хүн амын тал шахуу хувь нь нийслэлд төвлөрөн амьдарч байна. Ингэж хүн ам хэт төвлөрсний улмаас агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэл, эмнэлэг, сургуулийн хэт ачаалал зэрэг олон тулгамдсан асуудал өнөөдөр бодитоор оршиж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэлийн агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс 25 дахин их байна. Агаарын бохирдлыг бууруулах үндсэн нэг арга нь иргэдээ орон сууцжуулах явдал хэмээн МАН үзэж, “4000 айлын орон сууц”, “40 мянган айлын орон сууц”, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байлаа.

Гэтэл АН эдгээр хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхдээ нэр хаягийг нь өөрчилснөөс гадна ипотекийн зээлд хэт шүтэж, иргэдийн газрыг үнэгүйдүүлэн, өмч хөрөнгөнд нь халдах явдал газар авсан. Мөн АН дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотын утаа, хог хаягдалтай тэмцэх “Аюулгүй орчинтой монгол хүн” цогц зорилтыг дэвшүүлж, 2013, 2014 онд энэ үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг хэд дахин нэмсэн ч хогны ногоон уут тараах, хогийн сав хийх, нэг наст цэцэг тарих гэх мэт аар саархан зүйлд энэ их хөрөнгийг зарцуулаад өнгөрөв. Харин ард нь нийслэлийн иргэдэд чиглэсэн бодлого үндсэндээ алдагдсан юм.
 
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб
Бусдад түгээх
  • gplus