Монгол залуусыг 9.9 тэрбумын буцалтгүй тусламжаар сургана
Япон Улсын Засгийн газар манайд бас нэгэн буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Нийт 555 сая иен буюу 9.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх юм байна. Тус төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт өнөөдөр 13.30 цагт Гадаад хэргийн яаманд гарын үсэг зурна.
 
 Японы энэ төсөлд 2016 онд Монгол Улсаас 22 хүн хамрагдана. Үүний 18 нь залуу төрийн албан хаагч байх бөгөөд 2 нь хувийн хэвшлээс, 2 нь доктарантурын сургалтад хамрагдах юм байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus