Ам.долларын ханш 1961 төгрөгтэй тэнцлээ
Ам.доллар өчигдрийн байдлаар Монгол банкны зарласан ханшаар 1961 төгрөгтэй тэнцлээ. Харин “Найман шарга” валют арилжааны төв дээр нэг ам.доллар 1965-1968 төгрөгтэй тэнцэж байна.

Энэ оны гуравдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050 буюу хамгийн дээд төвшинд хүрээд байсан. Түүнээс хойш бага багаар уруудсаар 1961 төгрөгтэй ийн тэнцээд байна. Энэ нь оны эхнээс 1.7, гуравдугаар сарын оргил үеэс 4.4 хувиар суларсан үзүүлэлт юм.

 Валютын ханш ийнхүү суларсан нь эдийн засгийн онцлогтой холбоотой улирлын шинжтэй өөрчлөлтөөс гадна Засгийн газар 500 сая ам.долларын бонд, 250 сая ам.долларын синдикат зээлийг татаж, дотоодын валютын захын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тэндхийн хүлээлтэд нөлөөлсөнтэй холбоотой аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine