Олимпид Оросын тамирчид оролцохгүй нь

Лос-Анжелесын Олимпийг (1984) улс төрийн шалтгаанаар бойкотлосноос хойш анх удаа ОХУ-ын тамирчид хүн төрөлхтний спортын хамгийн том наадмыг өнжих болоод байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөл хоёр өдрийн турш хуралдсаны эцэст энэ зуны Олимпийн наадамд Оросын тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.
 
Харин Олон улсын Олимпийн хороо өнөөдөр Оросын тамирчдыг Олимпод оролцуулах эсэхийг шийдвэрлэх хурал зарласан юм. ОУОХ-ны шийдвэр сөрөг гарвал Олимпийн хөнгөн атлетикийн төрлийн тэмцээн Оросын тамирчидгүй болох нь.
 
Бразилийн Рио-де- Жанейро хотноо наймдугаар сарын 5-нд зуны Олимпийн XXXI наадам нээлтээ хийнэ. “Цэвэр тамирчин”-г дэмжих үүднээс ОХУ-ын хөнгөн атлентикийн тамирчдыг Олимпод оролцох эрхийг хассан ОУХАХ-ны шийдвэрийг олон улс сайшаан хүлээн авч байна. Дэлхийн спортыг шударга байлгах үүднээс допинг хэрэглэсэн тамирчдын медалийг хурааж, Олимп болон бусад тэмцээн уралдаанд оролцох эрхийг хориглосон юм.
 
Тухайлбал, ОХУ-ын тамирчин Юлия Зариповагийн 2012 оны Лондонгийн Олимп болон 2011 оны дэлхийн аваргын алтан медалийг хураажээ. Мөн алдарт теннисчин Мариа Шараповагийн эрхийг хоёр жилээр хассан билээ.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus