Тамхины хэрэгт холбогдсон Д.Дөхөмбаярын асуудлаар мэдээлэл хийнэ
Сүүлийн үед дипломат ажилтнуудтай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон.  Тухайлбал өнгөрсөн онд Эрээний Консул А.Баярсайхан хууль бус асуудалд нэр холбогдож, түүнийг албан тушаалаас нь буулгасан юм.

Тэгвэл хамгийн сүүлд Украин-Румыны хилийн “Дьяково” шалган нэвтрүүлэх цэг дээр Унгарт суух элчингийн дипломат ажилтан Д.Дөхөмбаяр их хэмжээний хууль бус тамхи авч яваад саатуулагдсан талаарх мэдээлэл цацагдаад байна.

Тэрбээр ОХУ-д суух элчин сайд Б.Дэлгэрмаагийн бичиг баримттай явсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар ГХЯ-наас “Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ мэдээлэл авахаар ажиллаж, шалгаж байгаа. Салбарын сайд энэ талаар 14 цагаас мэдээлэл хийнэ” гэж мэдэгдээд байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus