Азербайжаны Баку хотноо Рио-2016 олимпийн наадмын эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээнд манай дөрвөн боксчин өрсөлдөж байгаа юм. Тодруулбал 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг Н.Шинэбаяр, 81 кг С.Эрдэнэбаяр нар тулалдаж байна.Тэгвэл манай ширэн бээлийтнүүд тэмцээнийг тун амжилттай эхлүүлж, эхний тойрогт бүгд ялалт байгуулаад байна.
Тэгвэл 56 кг-д өрсөлдөж буй “Химийн цом”-ын аварга, Чехийн Гранпри тэмцээний аварга ОУХМ Э.Цэндбаатар өнгөрсөн шөнө хоёр дахь тулаанаа хийж ялалт байгуулсан байна. Манай тамирчин Мексикийн Делгадо Иван Жесустай тулалдаж 3:0-ээр /29:28, 30:27, 29:28/ өрсөлдөгчөө буулган авчээ. Тэрбээр өнөөдөр шилдэг наймд үлдэх хариуцлагатай тулаанаа Туркийн тамирчин Гоксектэй хийнэ.

Б.Сансар
olloo.mn