Таван тонн тэсрэх бодис хулгайлжээ
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нүүрсний уурхай, Айраг сумын жоншны уурхайд ашиглагдаж, хадгалагдаж байсан тэсрэх бодисын агуулахаас гурван тонн гаруй бодис хулгайд алдагдсан байна. Үүнээс гадна тус аймгийн Даланжаргалан суманд иргэн А нь ажилладаг компанийнхаа агуулахаас тэсрэх бодис хулгайлан иргэн Б, Р нарт нийт гурван удаагийн үйлдлээр хоёр тонн тэсрэх бодис зарж борлуулсан нь тогтоогджээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, Гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шуурхай ажиллаж Баянхонгор аймгийн харьяат гурван иргэн, Дорноговь аймгийн нэг иргэн үйлдсэн болохыг тогтоож тэсрэх бодисыг ашиглахаас өмнө хураасан байна.
 
 Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид нь захиалагч, борлуулагч, тээвэрлэгч, зуучлагч гэсэн оролцоотойгоор далд аргаар зохион байгуулалтад орсон байдаг. Гэмт этгээдүүдийн хувьд хулгай хийх газартаа ажиглалт явуулж харуул хамгаалалтьш хөдөлгөөнийг тогтоож гэмт хэргээ үйлдэн, хулгайлсан тэсрэх бодисыг хот хооронд ачаа тээвэрлэж байгаа машинд тээвэрлүүлэн бусдад худалдан борлуулжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.