“Тавантолгой цахилгаан станц” төслийн хөрөнгө оруулалтыг хэлэлцэв
Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгээс боловсруулсан “Тавантолгой цахилгаан станц” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцжээ.

Эрчим хүчний яамны дэргэдэх төслийн нэгж, холбогдох яамдын төлөөлөл, хууль, санхүү, техникийн зөвлөх байгууллагууд оролцон боловсруулсан хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, эх үүсвэр, татварын орчны тогтворжуулалт, эрхийн хамгаалалтын асуудлууд, хөдөлмөр эрхлэлт, сургалт, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, ус хангамж зэрэг төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой цогц асуудлыг тусгасан байна.

Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу гэрээний төслийн зарим зүйл, заалтыг тодотгон хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахад бэлтгэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

“Тавантолгой цахилгаан станц” төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпораци шалгарсан ба төслийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар, үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас татах зээлийн эх үүсвэр байхаар тооцож байна. 

Тавантолгой цахилгаан станц нь 450 МВт-ын хүчин чадалтай, үндсэн худалдан авагч нь байх бөгөөд Оюутолгой, түүний толгой компаниуд тус станцын гаргах эрчим хүчийг худалдан авах баталгаа гаргаж байгаа ажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus