Мэдлэг чадварыг тэтгэвэрт гаргахгүй

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхорол сонгогчидтой уулзсаар байгаа билээ. Тэрбээр энэ удаа цэрэг, цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан бэлтгэл офирцерууд болон тэдэнтэй хамт ажиллаж байсан иргэдтэй уулзсан юм.

Цэрэг, цагдаагийнханыг “эх орны энхийн манаа, амгалан тайвны эргүүлүүд” гэж хэлж болно. Гэхдээ тэд насны хувьд нэлээд эрт тэтгэвэртээ гардаг. Ид хийж бүтээх насандаа тэтгэвэртээ гарч байгаа нь бидний хувьд харамсалтай байдаг. Залуу халуун насаа эх орныхоо төлөө зүтгэж өнгөрүүлчихээд, бусдын бүтээдэг насанд тэтгэвэртээ гарна. Жар хүрээд жаргадаг гэдэг үг бий. Харамсалтай нь өнөөгийн нийгмийн асуудлаас болоод тэтгэвэртээ гарсан офирцеруудын хувьд амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэж хэлж чадахгүй гэцгээж байлаа.

Байнгын бэлтгэлд байсан учраас үеийнхнийхээ дэргэд тэнхлүүн, эрүүл мэндийн хувьд ч гологдохооргүй хүмүүс. Даанч тэтгэвэр нь амьдралд хүрэлцэхгүй, гараад ажиллая гэхээр ажлын байр олдохгүй. Нэгэнтээ тангараг өргөсөн учраас байнга боломжгүй амьдарч байна гэж гонгиноод байж болохгүй байна. Тиймээс нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нэр дэвшигчээс асууж байсан.

Монгол Ардын Намын хөтөлбөрт иргэдийн нийгмийн асуудлыг насны ангиллаар нь бодлого болгон хэрэгжүүлэхээр төлөвлөн, тусгаад байгааг нэр дэвшигч Д.Оюунхорол тайлбарлалаа. Тухайлбал төр, түмнийхээ ивээлд байх ахмадууд, зорилтот бүлэгт чиглэсэн бодлогод өнгөрсөн жилүүдэд иргэдийн амьдралд тулгамдсан асуудлуудад тулгуурлан эдийн засгийн бусад боломжуудыг судалж үзсэн байна. Ингээд “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого” гаргаж, “Ач санах” хуулийг батлан хэрэгжүүлэх аж. Мөн “Ахмадын зөвлөх үйлчилгээ”-г бий болгохоор төлөвлөжээ. Энэхүү үйлчилгээг бий болгосноор хүүхэд, залууст ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадварыг өвлүүлж, тэтгэвэртээ гарсан ч аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөхөөр ажиллах боломжтой болох юм. Мөн “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодлого баримтлах ажээ.

Нэр дэвшигч Д.Оюунхоролыг мөрийн хөтөлбөр танилцуулах явцад уулзалтад оролцогсод эдийн засаг, нийгмийн байдал сүүлийн жилүүдэд хурдацтайгаар хямарч байгаа нь муу засаглалаас үүдэлтэй. Тиймээс энэ удаагийн сонголтоо зөв хийж, Монгол Ардын Намаа сонгож, Д.Оюунхоролыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа. Түүнчлэн тус намын мөрийн хөтөлбөрт багтсан “Ахмадын зөвлөх үйлчилгээ”-г хэрэгжүүлэх нь зөвхөн ахмад үе гэхгүй залууст ч үр дүнтэй бодлого байх болно хэмээж байлаа. 










Нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штаб

Бусдад түгээх
  • gplus