Ром хотын захирагчаар анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
Италийн нийслэл Ром хотын захирагчийг сонгох шийдвэрлэх санал хураалт өчигдөр болж,  үр дүн нь аль хэдийнэ тодорхой болжээ. Тодруулбал, “Таван од хөдөлгөөн” гэх сөрөг хүчний төлөөлөгч 37 настай Виржиния Раджи нийт сонгогчдын 60 гаруй хувийн саналыг авч тэргүүлсэн байна.
 
 Ийнхүү Ром хотын даргаар анх удаагаа эмэгтэй хүн сонгогдлоо.  Харин Ерөнхий сайд Маттео Рензигийн тэргүүлэх эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшсэн Роберто Гиачетти энэ удаа  ялагдал хүлээсэн байна. 
 
Виржиния Раджи 1978 оны долдугаар сарын 18-нд Ром хотноо төрсөн бөгөөд нөхөр, хүүгийн хамт амьдардаг юм байна. Тэрбээр өмгөөлөгч мэргэжилтэй ажээ. 
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus