Боксчид олимпийн эрхийн тэмцээнд амжилттай оролцож байна
Азербайжаны Баку хотноо Рио-2016 олимпийн наадмын эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээнд манай дөрвөн боксчин өрсөлдөж байгаа  юм. Тодруулбал 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг Н.Шинэбаяр, 81 кг С.Эрдэнэбаяр нар тулалдаж байна.Тэгвэл манай ширэн бээлийтнүүд тэмцээнийг тун амжилттай эхлүүлж, эхний тойрогт бүгд ялалт байгуулаад байна. 

Олимпийн 39 эрхийн төлөө 105 орны 469 боксчин Бакугийн рингэд тулалдаж байгаа юм.Энэ удаагийн тэмцээнээр олимпийн 39 эрх олгоно. 52кг, 56 кг, 60 кг, 69 кг, 75 кг, 81 кг жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан боксчдод эрх олгоно.49 кг шигшээд шалгарсан буюу хоёр, 91кг, +91кг тус бүр түрүүлсэн тамирчин Рио-2016 зорих эрхтэй болно.

Монголын баг тамирчдаас 49 кг Г.Ган-Эрдэнэ, 60 кг Д.Отгондалай, 64 кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат нар олимпийн эрх хүртээд байгаа билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus