Хялгант тосгонынхон нутгийнхаа хөгжлийг нутгийн хүүдээ даатгана
Булган аймгийн шилдэг тосгон Хялганат буюу Хангал сумын 4-р багийн иргэд сонгогчидтой нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин уулзлаа. Иргэд танхим дүүрэн цуглажээ.

Өнгөрсөн онд тус тосгоны түүхт 40 жилийн ой, Хангал сумын 90 жилийн ой тохиосон. Сүүлийн гурван жилийн хугацаанд утастай, утасгүй интернетийн сүлжээнд холбогдож, гудамж талбайн гэрэлтүүлэгтэй болж амжжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр Эрдэнэт-Хялганат тосгоны хатуу хучилттай замтай барих төсөв хөрөнгийг аль эрт шийджээ. Гэсэн хэдий ч ажлын байрны хомсдол, газар нутгийн хил заагийн маргаан тасардаггүйг сонгогчид хэлж байв. Үүнээс гадна тус тосгоны иргэд УИХ-д нэг төлөөлөлтэй болсондоо үнэхээр сэтгэл дундуур байгаа ажээ. Хямралын үед эдийн засгийн өндөр мэдлэгтэй төрийн түшээтэй болох нь чухал хэмээн дэмжихээ илэрхийллээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр тус тосгоны 20 гаруй залуу Булган аймгийн Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбатаас намын батлах гардан авлаа.



Д.Оюумаа, Хялганат тосгоны иргэн: Нэр дэвшигч О.Амартүвшингийн уулзалтад сууж, бодлого шийдвэрийг нь ч сонслоо. Бидний нутагт ийм хүү байгаад, тэр нь төр түшихээр сэтгэл шулуудсанд үнэхээр талархаж байна. Би хувьдаа орон нутгийн хөгжилд унаган хүү нь сэтгэлээ зориулна гэж боддог. Үүнийг өмнөх сонголт бидэнд сануулсан.

Б.Ням-Очир, МУИС-ийн оюутан: Би Булган аймгийн оюутны холбоонд ажилладаг юм. Өнгөрсөн жилүүдэд О.Амартүвшин нутгаас гаралтай оюутнуудыг дэмжиж, урам өгч ирсэнд нь баярладаг. Холбооноос зохион байгуулсан аливаа үйл ажиллагааг ивээн тэтгэж, биднийг дэмждэг. Ийм учраас би анх удаагаа оролцох сонгуульдаа О.Амартүвшинг дэмжинэ. Хамгийн гол нь өөрийн мэдлэг чадвараар бизнестээ амжилт гаргаж, маш олон ажлын байр бий болгосон нь миний сэтгэлд нийцдэг. Би ч ялгаагүй яг түүн шиг баялаг бүтээгч болохыг мөрөөддөг юм.

О.Давааням малчин: Манай тосгон, Хангал сум тэр чигтээ газар тариалан хөдөө аж ахуйн бүс нутаг. Ойгоо түшиглэн хөгжих ч бололцоотой гэж би үздэг. Гэтэл хэн нь ч байгаа энэ боломжийг ашиглаж чадсангүй. Ер нь хүний нутгийн хүн хөгжлийг бий болгодоггүй юм байна. Мөн малчин бидний амьдралыг мэддэггүй хүмүүсээс чанаргүй хууль гардаг юм байна. Хамгийн ойрын жишээ гэхэд газар тариалангийн бүс нутагт бог мал ороход маш өндөр төлбөр авах хууль гаргалаа. Үүнээс болж малчид, тариланчид дунд үл ойлголцол үүсч байх жишээтэй. Энэ мэт байдлыг хөдөө аж ахуйн бүс нутагт төрж өссөн, нэр хүндтэй малын эмчийн гэр бүлд өссөн О.Амартүвшин засч чадна гэдэгт итгэлтэй байгаа.
 
 
Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин.
                                                            Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб.
 
Бусдад түгээх
  • gplus