Шатахуун түгээх станцуудыг баталгаажууллаа
Стандартчилал, хэмжил зүйн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нефьт болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийдэг. Энэ оны эхний хагас жилийн баталгаажуулалтыг хийж дуусчээ.
 
Ээлжит баталгаажуулалтад нефьт импортлодог нийт 16 компаний 268 станц хамрагдсан байна. Энэ онд шинээр шингэрүүлсэн шатдаг хийг түгээдэг станцуудыг Гор газ ХХК-4, Дашваанжил ХХК-3, Тэспетролиум ХХК-4 Синчи- Ойл ХХК-1-ийг нэмж байгуулжээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus