Тариахтай багийнхан баялаг бүтээгчийг дэмжинэ гэв
Улсын тэргүүний Сэлэнгэ сумын Тариахтай багийн иргэд, сонгогчдод УИХ-ын 10 дугаар тойрог Булган аймагт нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Газар тариалангийн бүс нутаг улсын тэргүүний сумын энэ баг ч ажил үйлс, хөгжлөөрөө аймагтаа тэргүүлдэг юм. Сүүлийн жилүүдээс энэ баг, суманд чацарганын тариалалт эрс нэмэгдэж, төдий чинээгээр ажлын байр бий болсон аж. Жилдээ 100 тонн чацаргана хурааж авдаг энэ сумын иргэд түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох талаар ч мөн ажиллаж эхэлсэн байна. Тэдний энэ байдалд О.Амартүвшингийн ажлын туршлага, энэ жимсийг бренд болтол таниулж чадсан ил “нууц” тус болно гэдэгт итгэжээ. Тус багийн иргэн Б.Оюунчимэг энэ жил 147 га-д чацаргана тариалсан аж. Тиймээс нутгийн хүүгээ дэмжихийн зэрэгцээ энэ жимсийг хэрхэн түүхий эд болгох талаар санал солилцох гэж иржээ.

Харин тус багийн иргэн Д.Болд “Баялаг бүтээдэг хүн нутаг усаа хөгжүүлэх сэтгэл тээгээд ирж байгаад бид баяртай байна” хэмээсэн. Тэгвэл тус багийн иргэн, өндөр настан Л.Цэрэндулам гуай “Энэ хүүгийн тухай өмнө нь дуулж байснаас уулзаж байгаагүй. Нутаг усныхаа нэрийг гаргаж яваа мундаг залуу л гэдэг юм. Тиймээс өөрийн биеэр уулзалтад нь ирж, ярьж хэлж байгааг нь сонсъё гэж шийдлээ. Уг нь би МАН-ын гишүүн, дэмжигч л дээ. Хэдий тийм байлаа гээд үзэл бодлоо аваад буцахгүйгээс хойш үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодох үүднээс энэ залууг сонгохоор шийдээд байна. Хамгийн гол нь хийдэг, бүтээдэг хүн орон нутагт хэрэгтэй. Тухайлбал манай сумын төвд гадны жуулчин ирээд амарчих олигтой зочид буудал ч байхгүй. Энэ бүхнийг төрийн бодлогод нөлөөлж чадах хүн гэж би итгэж байгаа” хэмээсэн.  


 
 Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин.
Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб.
 
Бусдад түгээх
  • gplus