Хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан 153 хэрэг бүртгэгджээ
Цагдаагийн Ерөнхий газраас сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаатай холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Тус байгууллагад тавдугаар сарын 20-ноос энэ сарын 17-ныг хүртэл хугацаанд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 604 гомдол, мэдээлэл иржээ. Нийт гомдлын 362 нь Улаанбаатар хотод гарсан хэргийн талаар бол 242 нь хөдөө орон нутгаас ирүүлсэн байна.

Бүртгэгдсэн зөрчлийг тодруулбал:

     Сурталчилгааны самбар, зурагт хуудас, бусад эд зүйл гэмтээсэн 174
     Нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудас, пэйж хуудсаар гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан 76,
    Бэлэг сэлт, эд зүйл тараасан, дайллага цайллага хийсэн 65,
    Ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан 23,
    Сурталчилгааны байр, намын байранд танхайрсан 30,
    Хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан 153 болон өөр бусад 83 гэмт хэрэг бүртгэгджээ.

 ЦЕГ-аас сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагчид болон иргэд Сонгуулийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхаарууллаа.

П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus