Төв цэнгэлдэхийн шинэ суудал Бээжингийн “Шувууны үүр”-ийнхтэй адил
Төв цэнгэлдэх хүрээлэн ойрын өдрүүдэд хөл хө­дөлгөөн ихтэй байна.

Учир нь Их Монгол Улс бай­гуулагдсаны 808 жи­лийн ой, Ардын хувс­галын 93, Үндэсний их баяр наадам дөхсөн учир наадамчин ол­ныг ая тухтай байлгахын тулд жил бүр хийдэг урсгал зас­варын ажил эхэлжээ. Гол хаал­ганаас эхлээд шохой бу­жигнаж, будаг ханхалж байв. Хана, таазны өнгийг сэр­гээх зэрэг янз янзын ажил энд өрнөж байв. Харин дотогш ороход цоо шинэ орчин угтсан юм.

Тодруулбал хэзээний та­­­­­­нил модон санд­луудыг бүгдийг нь авч оронд нь ху­­­­ван­цар шинэ суудлууд суу­­­­рилуулжээ. Сууд­­­ал суу­рилуулж байгаа залуус­тай уулзаж зарим зүй­лийг тод­руулахад тэд “Өн­гө­рөгч сарын 26-ны өдрөөс ажлаа эхэл­сэн. Одоогоор суудлынхаа 3/1-ийг суурилуулсан бөгөөд энэ сарын 5-ны өдөр гэхэд бүгдийг хийж дуусна. Хуучин модон сандлын урт тавцанг шинэ суудлын доор суурь, дэр болгон ашиглаж байгаа” гэж байлаа. Ингэснээр уран мэхийг уралдуулан барилдах хүчит бөх­чүүдээ харахаар ирсэн олны гоёлын дээл хувцас бохирдох, урагдах аюул алга болж байгаа аж.

Мөн суудлын хатаж ам­­жаагүй будаг наалдах зов­лон ч ард хоцрох нь. Шинэ суудлын тухайд 2008 оны Бээжингийн олимпийн цэн­гэлдэх хүрээ­лэнгийн суу­далтай ижил бөгөөд нийт 12 мянга 365-ыг суурилуулах юм. Энэ шинэчлэлийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудал 55 жилийн дараа шинэ өнгө төрхтэй болж байгаа аж.

Гэхдээ олон нийтийн зү­гээс “ирэх жил сүүдрэвчтэй болгочихвол цэн­­гэлдэх хү­рээлэн маань ч бидэндээ болоод л байна даа” гэх мес­сежийг наадам зохион бай­гуулах комиссынхонд дай­гаад байгаа билээ. Үнэхээр ч нар, хураас халхалчих бага ч атугай сүүдрэвч байхгүйгээс наа­дамч­дын дунд багагүй мар­гаан дэгддэг. Учир нь урдуур суудалтай хүмүүс шүхэр ашиглахаар хой­но суугаа үзэгчдийн харах орчныг хяз­гаарладгаас “чи, би, соёлтой, соёлгүй” гэх үгсийг биес рүүгээ чулуудацгаадаг.

Тиймээс дараагийн удаа цэнгэлдэхийн удирдлагууд тэр асуудлыг анхаа­ралдаа авах биз ээ. Мөн төрийн өндөрлөгүүд болон хүндэт зочид суудаг цэнгэлдэхийн гол хэсгийн засварын ажил дуусах ша­тандаа орсон гэдгийг гүй­цэтгэгчид хэлж байсан юм.

Тус хэсгийн ханыг шаргал өнгөөр чимж, тааз, шатны өнгийг сэргээсэн бай­на. Үүний зэрэгцээ бусад хэсгийн орох, гарах гарц болон хана, таазны өнгийг ши­нэчлэх ажил ид өрнөж байв. Зүлэг ногоон дэвжээний хувьд байгаль хурмастын хур, цэнгэлдэхийн ажилчдын усалгааны ачаар боломжийн хэмжээнд ур­гасан харагсан.

Түүнээс гадна баяр наадмын үеэр цэнгэлдэх орчимд яваа наадамчдад бие засах нь хамгийн эмзэг хийгээд том асуудал. Учир нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийтийн бие засах газар тийм ч таатай, тохилог биш. Биднийг очих үед зүүн талын орох хаалганы доор байрлах бие засах газрын хаалга түгжээтэй байсан тул наадамчдын толгойны өвчин болсон энэ асуудал хэрхэн шийдэгдэж буйг мэдэх бо­ломж олдоогүй юм.

Цэнгэлдэхийн урд болон баруун талд байрлах том, жижиг хоёр тайзыг сэргээн засварлах, шинэчлэх ажил хийгдээгүй байв. Засвар хийг­дээгүй удсан тайзны тулгуур баганууд муудсан нь ямар нэгэн аюул дагуулах вий гэсэн бодол зурсхийлгэв. Харин сурын талбайн хувьд үзэгчдийн суудал хэсгийн өнгийг сэргээн будаж байв.

Түүнчлэн гадна талбайн ногоон байгууламжид нь цэцгийн мандал байгуулж, зүлгийг тэгшлэн, зэрлэг ур­гамлыг түүх цэвэрлэгээний ажлыг хийнэ гэсэн мэдээлэл байсан боловч мөн л улаан шороо, хашааны буланд хөг­лөрсөн зэрлэг ургамал нь хэвээрээ байсан юм.

Төв цэнгэлдэхийн орц, гарц, сүүдрэвчийн сэргээн зас­варлалт, хана, таазны будаг шунх, зүлэгжүүлэлт гээд урс­гал засварын ажилд 500 орчим сая төгрөг төсөвлөсөн.

Харин дээр дурьдсан суудлыг солиход Засгийн газрын нөөц хөрөнгөөс 280 сая төгрөг гар­га­сан аж. Шадар сайд Д.Тэрбиш­дагва Төв цэнгэлдэх хү­рээлэн, сур, шагайн талбайн засварын ажилтай танилцсан.

Энэ үеэр ажил гүйцэт­гэгчид засварын ажил 80 хувьтай байгаа гэдгийг хэлсэн юм. Үндэсний их баяр наад­мын хүрээнд дан ганц Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт биш нийс­лэл даяар ажил ид өрнөж байна.

Тодруулбал баяр наад­­мыг угтан нийтийн эзэмш­лийн гудамж, зам талбайд хогийн сав, сандал хийж байр­шуулах аж. Энэ ажлын хүрээнд дүүргүүдийн хэм­жээнд 385 хо­гийн сав, амрах санд­ал 987-г хүлээлгэн өгчээ.

Мөн монгол наадмын төв болж буй Хүй долоон худагт бү­тээн байгуулалтын ажил үргэлжилж, 500 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, явган хүний зам талбай зэргийг нэмж байгуулах ажлыг хийж байгаа аж.

Харин уг цогцолборыг зорьсон наадамчин олонд зориулсан төмөр замын авто­бус “Улаан­баатар-Ам­галан” өртөөнөөс Давааны өртөө хүртэл өдөрт дөрвөн удаа явах юм. Давааны өртөө­нөөс цааш “Эко” автобус морь ба­рианы талбай хүртэлх 2.3 км зайд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон.
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.