Дөрвөн сонгууль дараалан газраа авч чадаагүй иргэд бухимдалтай байна
Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөл сүүлийн 10 гаруй жил газрын маргаантай байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний хувьд сүүлийн дөрвөн сонгууль дамжин улс төрчдийн амлалт болж явсан уг газраа одоо хэр нь өөрийн болгож чадаагүйдээ ихээхэн гомдолтой байгаа аж.

Тодруулбал нийслэлийн БЗД-ийн Гачуурт тосгоны иргэд  2000 онд Гялалзахын энгэр гэх газар айлууд суурьшиж эхэлсэн ч 16 жил өнгөрөхөд газраа өмчилж чадаагүй байна. 

Нийслэл, дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд албан тушаалаа ашиглан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст давхар газар олголт хийснээс болсон хэмээн уугуул иргэд нь хэлж байна. Тэд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг үе үеийн дарга, гишүүдэд  уламжилж байсан ч тусыг эс олжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus