Эрх баригчдын тансаглалын "заазуур"-т хамгийн их "цавчуулсан" салбар нь эдийн засаг. Өдрөөс өдөрт нэмэгдэх өр зээл нь хэрээс хэтэрч өнөөдөр Монгол Улс нийт 22 тэрбум ам.долларын өртэй болчихож. Ардчиллынхны ад үзээд байдаг хуучин нийгэмд Монгол Улс 11 тэрбум ам.долларын зээлээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн гурван том хот, 21 аймаг, сумын төвүүдэд эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьсан шүү дээ. Гэтэл үүний 65 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг дөрвөн жилд эрх баригчид зээлж авчихаад ард түмэнд наалдах юу хийсэн бэ? Юу хийчихээд "Ахиулан" хийх гээд байгаа улс вэ гэсэн гайхсан хүн энд тэндгүй л байна. Дөрвөн жил босгосон өрөө "Ахиулах" гээд байна уу гэж хардах нэгэн ч байна. Эрх баригчдын улсаа барьцаанд тавьж зээлсэн мөнгөнийн хүүнд Монгол Улс жил бүр төсвийн орлогынхоо 50 хувийг өгнө. АН-ын энэ байдал удаан үргэлжилбэл аягүй л бол төсвийн орлогоо 100 хувь "Ахиулан" өгч мэднэ. Зөвхөн энэ онд манай улс зээлийн хүүнд 947.5 тэрбум төгрөг төсвөөс төлөхөөр байгаа нь 2011 онтой харьцуулахад 25 дахин "Ахиулсан" үзүүлэлт юм.

Дээрх жишээнээс АН-ынхан сүүлийн дөрвөн жил тун ч дориухан "Ахиулаад" яваад байсан нь харагдана. Төсвөөс халаасалж амьдралаа нэг "Ахиулсан". Тендерээс хумсалж амьжиргаагаа бас "Ахиулсан". Оффшорт данс нээлгэж мөнгөө ч бас "Ахиулсан". Харамсалтай нь тэд л "Ахиулаад", дэвшээд байсан болохоос ард түмэнд ахисан зүйл нэгээхэн ч алга. Та нарыг тендер дээр гуялж байхад ард түмэн чинь талхан дээр гуялж байна. Бүтнээр нь авдаг байсан талхныхаа мөнгийг ч хүчрэхээ байтлаа дор орсон ард түмнээ арай л дэндүү даапаалж байгаа юм биш үү. Төгсгөлд нь "Эрх мэдэлд хэт их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул" гэдэг үгийг дайя.
 
С.БУЯН
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб
Бусдад түгээх
  • gplus