Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвтэй боллоо

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал салбар болох Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцлөөр хангах, нийслэлийн хүн амд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, осол тохиолдсон нөхцөлд өөрийгөө болон өрөөлийг хэрхэн авран хамгаалах талаар мэдлэг, дадлага олгох сургалт зохион байгуулж явуулах Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийг өнөөдөр нээлээ. 

 Сургалт аргазүйн төвийн барилга нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх , утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах үйл ажиллагааны танхим , номын сан , газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим , үзвэрийн 3D бичил кино театр , Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны  танхим , бага хурлын танхим , зэрэг нийт 52 өрөөтэй. гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах, аврах дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм.

Сургалт арга зүйн төв нь нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг үе шаттайгаар дээшлүүлж, аливаа гамшгийг хохирол багатай даван туулах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлсэн. Нэг ээлжиндээ 150-200 хүнд сургалт зохион явуулах хүчин чадалтай. Монгол Улсын хэмжээнд анхны гамшгаас хамгаалах сургалтын төв болж үйл ажиллагаа явуулах юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus