Баянзүрхийн нэр дэвшигчид өнгөтэй байна
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид дундаа өрнөж байна. МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн иргэдтэй хийсэн уулзалтын мэдээллийг багцлан та бүхэнд хүргэж байна. Баянзүрхийн нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилсээр байна. Иргэдийн үнэлэлт, дүгнэлтээс харахад Баянзүрхийн нэр дэвшигчид өнгөтэй байна.
 
                                   Д.Оюунхорол залуусыг саналаа өгөхийг уриалав

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын уулзалт залуустай ярилцсанаар үргэлжиллээ. Залуучууд төрийн бодлогоос гадна орхигдож байгаа тухайгаа гомдоллож, оролцоо муутай байгаадаа сэтгэл өвдөж буйгаа уулзалтын үеэр хэлж байна. Тэдний хувьд асуудлыг өнгөц харж, ойлгосноос болж агуулгад нь хүрэх явцад өөрсдийн амьдралд нь бэрхшээл үүсдэг. Тиймээс энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт залуусын амьдралд хэрэгтэй яг ямар асуудлыг түлхүү оруулсан талаар тодруулахыг хүсч байв. Мөн иргэн Чинбатын хувьд “Хүн бүр боловсролын салбарыг чухалчилж байгаа мэт харагдаж байгаа ч багш нарын ачааллыг үл тоож, цалин багатай, хяналт ихтэй болгож байгаа нь ажиллахад бэрхшээл учруулдаг.



Ямар ч хүүхдийн эцэг, эх аливаа тохиолдолд багш нарыг “хүүхэд хойно сууж байна” гэх зэргээр дураараа загнаж, зэмлэдэг. Гэтэл ямар ачаалалтай ажиллаж байгааг огт мэддэггүй. Энэ талаар цаашид анхаараач. Таныг багш хүн, боловсролын салбарт ажиллаж байсан, УИХ-д нийгмийн бодлогын хууль олныг санаачилсан болохоор ингэж хүсэж байна” гэж байлаа. Д.Оюунхорол аливаа уулзалтуудад оролцож буй залуусыг төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хяналтаа тавьж, хүсэлтээ хэлж байхыг байнга хүсч байгаа юм. Тэрбээр өөрийн ирээдүйд санаа тавьж байгаа хүн бүхэн сонгуульд саналаа өгөхийг уриалж байгаа. Учир нь дээр хэлсэнчлэн залуус “надад хамаагүй” гэх байдлаар сонгуулийн үеэр саналаа өгөлгүй үлддэг нь хожид чөдөр болдог гэдгийг залуус сайн мэддэг болжээ.
 
                           Ж.Энхбаяр 25 хорооны иргэдтэй уулзлаа

 
 УИХ-ын 50 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Энхбаяр Баянзүрх дүүргийн 25-дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдэв бол хүүхдийн цэцэрлэг, хот төлөвлөлт, зохион байгуулалтын асуудал байлаа. Баянзүрх дүүргийн 25-дугаар хороонд барилгын хэд хэдэн ажил өрнөж байгаа аж. Сүүлийн жилүүдэд орон сууцны барилга  тус хороонд ихээр нэмэгдсэн байна. Энэ нь иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг алдагдуулах болжээ.

 Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус хороонд эмх замбараагүй барилгажилт эрчимжсэн тул хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол нүдний гэм болсныг иргэд хэлж байв. Тодруулбал, хорооны хэмжээнд стандарт, шаардлага хангасан хүүхдийн тоглоомын талбай ховор аж. Уулзалтад оролцсон гурван иргэн тутмын хоёр нь хүүхдээ тоглуулах талбай, хүүхдийн цэцэрлэг олдохгүй байгааг гэж байсан юм.
 
          25-дугаар хорооны иргэн А.Ганчимэг “Манай хороонд хүүхдийн цэцэрлэг байхгүй. Би энэ хороонд амьдраад зургаан жил болж байна. Хотын төв хэсэг мөртлөө ямар ч зохион байгуулалтгүй барилгажилт явагдсан. Ногоон байгууламжгүй, явган хүний зам алга. Настангуудад нарлах орчин, хүүхдүүдэд тоглох талбай дутагдалтай байгаа. Хүүхдийн эрх зөрчигдөж байна. Гэрээс гараад л зам угтдаг. Хүүхдүүд маань маш эрсдэлтэй орчинд өсөж байна. Энэ асуудалд нэр дэвшигч Ж.Энхбаяр анхаарч ажиллана гэж итгэж байгаа. Иргэдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллаж чадах, бие даасан улстөрч гэж түүнийг үздэг” гэв. Улсын хэмжээнд 2015 оны байдлаар 36 мянган хүүхэд цэцэрлэгээс гадуур гэртээ хүмүүжиж байгаа гэсэн статистик үзүүлэлт бий.
 
                     Б.Саранчимэг тойргийн иргэдтэйгээ уулзлаа

 
Нэр дэвшигч Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй уулзсаар байна. Түүний нэр дэвшиж байгаа тавдугаар хороонд гэхэд цэцэрлэг, худгийн хүртээмж муутай байгааг иргэд учирлаж байсан. Эко хатагтай хэмээн олонд хүндлэгдсэн Б.Саранчимэгийг төрийн түшээ болоход нь дэмжихээ уулзалт болгонд иргэд илэрхийлж байсан юм. Нэр дэвшигч Б.Саранчимэг иргэдэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулсан.  Хэрвээ МАН ялбал хүүхэд бүрийг цэцэрлэгт хамрагдах, хүүхдийн мөнгийг алагчлахгүй олгох, хүүхдээ хардаг ээжүүдэд цалин олгох зэрэг заалтууд орсныг нэгбүрчлэн тайлбарлаж байсан юм.



 
Нэр дэвшигч Б.Төмөрчулуунд итгэл хүлээлгэнэ гэлээ

 
УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойрогт  МАН-аас нэр дэвшигч Б.Төмөрчулуун Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Тус хорооны айл өрхийн олонхи нь орон сууцанд амьдардаг ч өвлийн улиралд жиндүү, хүйтэн байдаг гэдгийг хэлж байлаа. Нэр дэвшигч Б.Төмөрчулуун энэ хорооны иргэдийн итгэлийг хүлээж найман жил НИТХ-д төлөөлөгчөөр суусан юм. Б.Төмөрчулуун ярихдаа"Иргэд хүйтэн байна гэдэг асуудал ярьж байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч байхдаа 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн" гэв.   


 
Баянзүрх дүүргийн 16 хорооны иргэн Ж.Жигжидсүрэн "Нэр дэвшигч Б.Төмөрчулууны уулзалтад хэд хэдэн удаа ирж суулаа. Энэ хүнийг дэмжиж байна. МАН-ын мөрийн хөтөлбөр амьдралд ойр, хөрсөнд буусан юм шиг санагдлаа" гэсэн юм. НИТХ-д олон жил суусан туршлагатай түүнийг төр түшилцүүлэхээр явуулах нь зүйтэй хэмээн тойргийнхон нь үзэж байгаа юм.
 
                  Б.Батзориг МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа

 
УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Б.Батзориг дүүргийнхээ иргэдтэй уулзлаа. Тэрбээр өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргын албан тушаалыг хашиж байсан. Тиймээс дүүргээ мэддэг хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буйд иргэд талархалтай хандаж байсан юм. Тус дүүргийн иргэн Г.Мөнхжаргал "Манай дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч байсан зовлон жаргалаа мэдэх хүн нэр дэвшиж байна. Дүүргийнхээ ололт амжилт, дутагдлыг нарийн мэддэг хүн асуудалтай танилцах гэж цаг алдахгүй. Ажлаа шууд л бариад авна гэж бодож байна" гэв.  Нэр дэвшигч Б.Батзориг тойргийнхоо иргэдэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж, санаа оноог нь сонслоо. Иргэдийн зүгээс МАН-ын эдийн засгийн хямралаас гаргах сайн мөрийн хөтөлбөр боловсруулжээ хэмээн ам сайтай байв.


 
   П.Анужин:  Ахуйн бэрхшээлээс болж оршихуйгаа худалдахгүй байя

 
УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрогт нэр дэвшигч П.Анужингийн иргэдтэй хийх уулзалт амжилттай үргэлжилж байна. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш нэр дэвшигч П.Анужин нийтдээ 93 уулзалт хийсэн байна. Уулзалт болгонд иргэд нийгэм, болоод өрх гэр тулгарч байгаа асуудлыг хөндөж байлаа. Ихэвчлэн цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муутай,  сургалтын төлбөр иргэдийн нуруунд хүнд ачаа нэмж байгааг ярьж байлаа. Тэгвэл нэр дэвшигч П.Анужин "төрийн дарамтыг ард түмний нуруунд үүрүүлээд дөрвөн жил хөсөр хаяж, эргэж ирэхдээ хэдэн цаас атгуулаад итгэлийг авна гэж санаж байгаа бол үгүй. Ахуйн бэрхшээлээс болж оршихуйгаа худалдахгүй байя" хэмээн уриалсан юм.


Монгол ардын намын сонгуулийн төь штаб
Бусдад түгээх
  • gplus