Б.Чулуудай цагдаад гомдол гаргалаа
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Б.Чулуудайг “офшор данстай” “түүгзэрээ гүйлгээ хийсэн нь тогтоогдож байна” гэх мэт агууллагатай мэдээлэл ихээр гарах болсонтой холбогдуулж нийслэлийн АН-аас мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16-ын 14-т заасан "... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ’’гэж заасан байх ба “офшор комани”-тай байх нь МУ- ын Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг гэж заасан нэг ч зүйл заалт байхгүй. Гэтэл Б.Чулуудайг “гэмтэн” “ гэмт хэрэг үйлдсэн” мэтээр нийгэмд тараан түгээж сонгуулийн зорилгодоо ашиглаж байгаа явуургуй үйл ажиллагааг таслан зогсоож, энэ ажлыг гардан зохион байгуулж буй этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар иргэн Б.Чулуудайгийн зүгээс цагдаад хандан гомдол гаргалаа.
Б.Чулуудай нь 2011 оны 6-р сард Сингапур улсын Моссак Фонсека нэртэй хуулийн этгээд байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниар дамжуулан ОУ-ын хууль дүрмийн дагуу “Strategic Mines Inc” ХХК-ийг байгуулсан бөгөөд энэхүү компанийг 2013 он татан буулгасан юм. Уг компани нь үйл ажиллагаа явуулаагүй, дансаараа ямар нэг гүйлгээ хийгээгүй болохыг Британийн Виржин арлуудын Санхүүгийн үйлчилгээний хорооноос албан ёсоор нотолсон байдаг.
/ захидлыг хавсаргав/



П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus