Баянзүрхчүүд туршлагатай улс төрчөөр төрд төлөөлүүлэх болсондоо баяртай байна

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.ОЮУНХОРОЛЫГ сонгогчид төрд дахин илгээхээ амалсаар байна. Түүнийг иргэдтэй уулзах явах үеэр сонгогчид талархлын үгсийг харамгүй хэлж, төрийн бодлого, нийгмийн хөгжлөөс гадуурхагдан үлдчихдэг  баянзүрчүүдийг төлөөлөх болсонд урамшин, саналаа өгнө гэдгээ хэлсээр байгаа билээ.

Сонгогчид дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо анхаарал хандуулж, асуудлыг шийдвэрлээгүй хүнийг сонгуулийн үеэр дүнг нь тавьж, сольдог.  Тэр ч утгаараа баянзүрхчүүдийн төлөөлөл болж, парламентын гишүүн болсон олон хүн бий. Харамсалтай нь 49 дүгээр тойрог орчим хөгжлийн хурдаас хоцорсон хэвээр байгаа. Харин энэ удаа Д.Оюунхоролд Монгол Ардын Нам даалгавар өгч 49 дүгээр тойрогт илгээсэн нь баянзүрхчүүдийн итгэлийг сэргээж байна гэлээ.

Уулзалтад оролцсон иргэд түүнийг чухам яагаад тойргоо сонгосон талаар олон удаа асууж байлаа. Түүнийг нам нь сонгогдсон тойргийнхоо төлөө шийдвэрүүдийг гаргахад хүчин чармайлттай ажиллаж, иргэдийнхээ дуу хоолой, төлөөлөл болж чаддаг хэмээн тус тойрогт илгээсэн. Завханчуудын төлөө, аймгийнхаа хөгжлийн төлөө хийсэн, бүтээсэн зүйл ихтэй. Тиймээс Д.Оюунхоролыг нийслэлийн иргэдийн төлөө ажиллах цаг нь болсон гэж тодорхойлсон хэрэг.

Тухайлбал, иргэд “Улс төрд мэдлэгтэй оролцоцгооё. Баянзүрх дүүрэг, тэр дундаа Сансар, Дарь-Эх орчмынхон илүү азтай юм. Учир нь парламентад 12 жил суусан туршлагатай улс төрчөөр өөрсдийгөө төрд төлөөлүүлэх болсонд баяртай байна. Мэдээж ард түмний амьдралыг мэддэг хүнийг сонгох нь ирэх дөрвөн жилийн ирээдүйд ихээхэн гэгээлэг байхын илэрхийлэл.  Улс нь их хэмжээний өртэй, иргэд нь талх, ногоогоо хувааж, худалдан авдаг болчихсон үед хэцүү шүү дээ. Мэдээж дараагийн хоёр жилийн хувьд улс орны хувьд хэцүү байх нь тодорхой. Тиймээс асуудалд бодитой хандъя. Д.Оюунхорол гишүүн 80 мянган хүн амтай Завхан аймагт 17 сургууль, цэцэрлэгт бариулсан байна. Нийслэлд сонгогдож байсан гишүүд хэрвээ ард түмнээ боддог байсан бол, Оюунхорол шиг ажилласан бол есөн дүүрэгт 153 сургууль, цэцэрлэг бариулахаар байжээ. Тэгэхээр чихэн дээр цэцэг ургуулдаг хүнийг гишүүн болгож байхаар түмний төлөө хичээдэг, үр дүнг нь харуулдаг хүнээ сонгоё гэж уриалмаар байна. Нийслэлийг өөд нь татах хүн хэрэгтэй. Баянзүрх дүүргийн сонгогчдын 20 орчим хувь нь 49 дүгээр тойрогт байдаг. Эдгээр иргэдийн 21 мянга орчим нь эмэгтэй сонгогч. Хүнд атаархдаг муу чанараа хойш тавиад туршлагатай улстөрч эмэгтэйгээ сонгохыг хүсье” гэсэн бол, иргэн Дашдаржаа “Дөрвөн жил Завхан аймагт юу хийсэн гэж асууж байна. Хэрвээ юу ч хийгээгүй бол завханчууд яагаад дахин, дахин сонгоод байдаг юм бэ. Миний ойлгож байгаагаар та бид УИХ-ын гишүүдээ зөв сонгож чадаагүй учраас парламентын нэр хүнд унаж,  тэд хир, буртагтай болсон. Тэдний дундах шударга, шулуун, тулхтай, хиргүй цөөхөн хүний нэг нь Оюунхорол гэдэгтэй та бүхэн санал нэгдэх байх. Бид аливаа юмыг мэдэхгүй байвал Үндсэн хуулиасаа асууя. Тэнд Монгол үсэг, бичиг мэддэг хүн ойлгохоор парламентын засаглалтай улс, улс төрийн намууд сонгуульд өрсөлдөөд ялсан нь төрөө барина гээд томоор, тодоор биччихсэн байгаа. Үүнийгээ нэг санаач гэж та бүхэнд уриалмаар байна. Түүнчлэн аль ч намын бус хувь хүн сонгоё гэхээр Үндсэн хуулиа зөрчөөд төрийн жолоог атгах тулхтай улс төрийн хүчин байхгүй болно. Өнгөрсөн дөрвөн жилд сандал, суудлын хэрүүл хийгээд, ажлаа хийхгүй хэрхэн буртаглав. Үүнийг ч бас санах хэрэгтэй” гэсэн.

Нэр дэвшигчийн хувьд сонгогчдийн “Өмнөх тойрогтоо юу хийсэн бэ” гэсэн асуултад “Тийм юм хийсэн гэж цээжээ дэлдэхийг хүсээгүй дээ би ярихыг хүсээгүй юм. Гэхдээ сонирхож байгаа бол хэлье” гээд “Завхан аймагт долоон сургууль, 10 цэцэрлэг бариулж, Идэрийн голын гүүр, Тэсийн гол дээр төмөр бетонон гүүрийг бариуллаа. Аймгийн 24 сум эрчим хүчний сүлжээнд холбогдож, Архангайгаас аймаг хүртэл 240 км засмал замтай болсон. Одоо аймгийн төв рүү орох хатуу хучилттай замын хөрөнгийн асуудал шийдэгдээд ажил нь явж байгаа” хэмээн ярьж байлаа.

Гэхдээ нэр дэвшигч Д.Оюунхоролын хувьд хийсэн ажлаа тайлагнах бус хөгжлийн  гарц, асуудлыг шийдвэрлэх шийдлээ таниулах, Монгол Ардын Нам улс эх орны нийгэм, эдийн засаг, иргэдийнхээ төлөө хэрхэн ажиллах шийдэлтэйгээр мөрийн хөтөлбөр баталснаа танилцуулахыг эрхэмлэж байгаа юм.










 

 

 УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв. 


 

Бусдад түгээх
  • gplus