Ногоон хатагтай Д.Оюунхорол

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Дамдинсүрэн Баянзүрх дүүрэгт болсон Монгол Ардын Намаас нэр дэвшигчийн сурталчилгааны нээлтэд хүрэлцэн ирж, ногоон байгаль, цэнхэр усны төлөө нэг хүнийг онцгойлон дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Тэр бол УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч, БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхорол. Аль нэг салбарын сайдаар мэргэжлийн бус хүн тавьчихаад араас нь баахан юм ярьдаг, сайд нь ч мэргэжлийн бус хэвээр үлддэг жишиг цөөнгүй. Харин Д.Оюунхорол мэргэжлийн муухан сайдаас хавьгүй илүү ажиллаж, салбарынхандаа төдийгүй эгэл жирийн иргэдийн хайр талархлыг хүлээсэн билээ. Байгаль орчны салбарын асуудлууд хүн бүртэй холбоотой, бас хүн бүхэн эх дэлхийнхээ бүрэн бүтэн байдалд санаа тавьж явдаг. Яг л энэ хүлээлтэд хариулт өгсөн олон оновчтой шийдвэрийг асар богино хугацаанд гаргаж, байгаль орчны салбарын бодлого хийгээд бодит үйл ажиллагааг урагш том ахиулж чадсан юм.

Ингээд Дуламсүрэнгийн Оюунхоролын БОНХАЖ-ын сайдаар богино хугацаанд амжуулсан их ажлын хураангуйг хүргэж байна.
 

Ялалт           

Богд уулын Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан ч газраа албан ёсоор өмчилж чадахгүй байсан иргэдийн асуудлыг шийдэж, 302 айлын  газар ашиглах гэрчилгээг олгов. Энэ арга хэмжээ нь цаашид тусгай хамгаалалттай газар нутаг дахь газрын зөрчлийг арилгах, газар ашиглалтыг сайжруулах, ард иргэдийн амьжиргааг тэтгэхүйц менежментийн бодлогын том суурь болсон юм.

Нэг цонх

Байгаль орчны салбарт хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн судалгааг нэгтгэн, мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгжилтэд мониторинг хийдэг болов. Салбарын гадаад бодлогыг нэг цонхоор харах, үр өгөөжийг дээшлүүлэх, төсөл бүхнээс үр дүн гаргаж, бодит ажил болгох,  төрийн ажлын уялдаа холбоог сайжруулахад энэ ажил үр дүнгээ өгч эхлээд байна.

Ашигтай ой

Энэ ажлын хүрээнд 21 аймгийн 1629 иргэнийг нөхөрлөлд хамруулж,уугуул иргэд нь тухайн газрынхаа байгалийг хамгаалж улмаар ашигладагдэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ менежментийг Монгол Улсдаа нэвтрүүлээд байна. Ингэснээр8.2 сая.га газрыг буюу ойн сангийн 20 хувийг иргэд өөрсдөө хамгаална гэсэн үг. Одоогийн байдлаар энэхүү менежментийг авч хэрэгжүүлснээр ой хээрийн тухайн бүсэд гал түймэр, хууль бус мод бэлтгэлийн тоо эрс багассан гэсэнбодит үр дүн гараад байна. 

Хулгайчдын анчин

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулснаар хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажил эрх зүйн хувьд бодитойгоор өөрчлөгдөв. Ингэснээр хууль бус мод бэлтгэгчдэд хүлээлгэх хариуцлага өндөржиж, иргэдийн оролцоо нэмэгдэн, мэдээлэл өгсөн, илрүүлсэн сайн дурын бүлэг,цагдаагийн албан хаагчдад урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болж, тавих хяналт эрс сайжрах нөхцөл бүрдэж байна. Мөн хууль бус мод бэлтгэлд тавих хяналтыг сайжруулахаар салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий зөвлөл байгуулж ажиллуулсан нь бодитой үр дүнгээ өгчээ.

Нууц хөнөөл

 “Хөрсний бохирдлын мэдээллийн сан”-г үүсгэн байгуулав. Улмаар түүний санаачилсан хөрсний бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болох санал нь УИХ-ын холбогдох хороогоор дэмжигдсэн юм. Одоогийн байдлаар Нийслэлийн хөрсний 72% нь нянгийн бохирдолтой, Хүн амын 65% нь ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байна. Тиймээс хөнөөл дагуулаад буй хөрсний бохирдлын асуудлыг нэг тийш нь шийдэхээр болсон юм.

Ургадаг агаар

Түүний санаачилсан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий үр дүнд1.2 сая  мод таригдаад байна. Одоогийн байдлаар энэхүү хөдөлгөөнд 142 мянган иргэн, 7357 аж ахуйн нэгж, байгууллага нэгджээ. Мөн түүний баталсан “Ойг хамгаалах, тарьц, суулгац ургуулах ажлыг урамшуулах журам”-ын хүрээнд түймэр, ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцсэн, тарьц суулгац ургуулсан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох эрх зүйн орчинг бүрдүүлээд байгаа юм.
 

Нэг амийг арван амиар

“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болов.Хууль хэрэгжсэнээр ойн сан бүхий газар ашигт малтмал олборлосон тохиолдолд ойн экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоон, хохирлыг 3 дахин нэмэгдүүлж төсөвт төлдөг болох юм.Түүнчлэн тухайн байршилд байсан нэг ширхэг модны оронд 10 мод тариулах гэхчилэн байгаль экологидоо илүү ээлтэй, өндөр шаардлагатай нөхцөлүүдийг тусгасан ажээ.

Улаанбаатарын үнэр

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгахаар болов. Ингэснээр Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийн хаягдлыг цэвэрлэх, хотоос гаргах болон зуны цагт нийслэлээс үнэртдэг эвгүй үнэрийг дарах ажилд  бодитой ахиц гарсан юм.Үүнээс гаднаЯпон Улсын ядуурлыг бууруулах сангийн 4.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаарарьс ширний үйлдвэрүүдийн бохирыг цэвэрлэх зөөврийн 5 ширхэг цэвэрлэх байгууламж оруулж ирэхээр тохирсон аж.

Цэнхэр алт

Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны нормыг батлав.Энэ нь хот суурин газрыг шинээр төлөвлөх,инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, зураг төсөл, техникийн баримт бичиг, усны сав газрын менежмент, усны ашиглалт, хамгаалалтын ерөнхий схемийг боловсруулахад чухал ач холбогдлоо өгч байна. Мөн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд ноогдох ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тооцох боломжтой болсон юм.

Ногоон цэцэрлэг сургууль

СХД-ийн 22 дугаар хороо Тахилтын хөндийд “ногоон” сургууль барих шийдвэрийг гаргуулж, зураг төслийг нь хийлгүүлэхээр болов. Мөн Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI)-тай хамтран СХД-ийн 25 дугаар хороонд “ногоон цэцэрлэг” барихаар 0,07 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулсан байна.

Хог бол мөнгө

Засгийн газраар хог хаягдлыг бууруулах, цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хог хаягдал ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг төрөөс урамшуулах журмыг болон “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ыг батлуулав. Жил бүр 700-800 мянган тн-оор нэмэгдэж буй хог хаягдлын хэмжээг бууруулах, дахин ашиглалтын хувийг нэмэгдүүлэхэд урамшууллын энэ журам ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Аяллын жим

“Аялал жуулчлалын тухай хууль” батлуулахаар ажилласан бөгөөдХБНГУ-д болсон “Ай Ти Би-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “ТҮНШ” орноор оролцож, дэлхийн 180 оронд Монгол улсаа амжилттай сурталчисан юм. Засгийн газраар “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж “Торгоны зам” дагуух аялал жуулчлалын нэгдсэн зах зээлд Монгол Улсын байр суурийг бодитой болгох асуудлыг шийдвэрлүүлж чадав. Мөн аялал жуулчлалын салбарт бодит ажил хийхийг зорьж, аялал жуулчлалын гол маршрутуудын дагуу зам харгуй, боловсон ариун цэврийн байгууламж зэрэг дэд бүтцийг барьж байгуулахад онцгой анхаарч байна.  Энэ ажлын эхлэл болгож Аглаг бүтээлийн хийд хүрэх 7 км шороон замыг хатуу хучилттай болгохоор шийдвэрлүүлжээ.









Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Дамдинсүрэн Баянзүрх дүүрэгт болсон Монгол Ардын Намаас нэр дэвшигчийн сурталчилгааны нээлтэд хүрэлцэн ирж, ногоон байгаль, цэнхэр усны төлөө нэг хүнийг онцгойлон дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

 

 УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв. 


 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine