Кливленд Кавалиерс NBA-ийн энэ улиралын аварга боллоо

NBA-гийн аваргын төлөөх долоо дахь тоглолт өнөөдөр болж энэ улирлын аварга багаар Кливленд Кавалиерс баг тодорлоо. Тэд өрсөлдөгч баг болох Голден Стэйтийг 93-89 харьцаагаар буулгаж авсан бөгөөд түүхэндээ анх удаагаа NBA -ийн аварга баг болж байна. 

Цувралын эхний 4 тоглолтоос Голден Стэйт гуравт  нь хожил аваад байсан. Тэгвэл дараагийн 2 тоглолтод  Кливленд Кавлиерс дараалан хожиж,  тооны харьцааг тэнцүүлээд байсан юм.  НБА-ын финалын түүхэнд тоглолтын харьцаа 3:1 байхад эргэн ирэлт хийж,  аварга авч байсан түүх өмнө нь огт гарч байгаагүй аж. Харин Кливленд Кавлиерс түүхийн эсрэг тоглож,  гайхамшгийг бүтээлээ. 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus