Сонгогчид МАХН-ын “Хөгжлийн хувьсгал” мөрийн хөтөлбөрийг өндрөөр үнэллээ

МАХН-аас сон­гуулийн хувьсгал хийхээр дэв­шүүлж буй “Хөгжлийн хувьс­гал” мөрийн хөтөл­бөрийг орон нутаг бо­лон нийслэлийн иргэд өнд­рөөр үнэлж байна. МАХН-ын дарга Монгол Улсын гурав дахь Ерөн­хийлөгч Н.Энхбаяр өн­гөр­сөн өдрүүдэд Говь­сүмбэр, Дундговь бо­лон нийслэлийн за­рим дүүргийн иргэд, сон­гогчидтой уулзсан юм.

Чойр хотын иргэдтэй уулзах үеэр Монгол Улс өнгөрсөн хугацаанд 45 их наяд төгрөг буюу хүн бүр 15 сая төгрөгийн өрөнд орсон асуудлыг сонгогчид хурцаар хөндөж байлаа. Түүнчлэн өр тавьж авсан мөнгийг МАН, АН-ын эрх мэдэлтэй хэдхэн хүмүүс хувааж идсэн учраас улс орныг хөгжүүлэх бодитой томоохон ажлууд хийгдээгүй. Тиймээс урьдын  их өрийг тэглэж чадсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын багийг энэ удаад дэмжинэ гэдгээ  сонгогчид хэллээ.

Тухайлбал, Говьсүмбэр аймгийн нэгдүгээр багийн иргэн Л.Самбуу “АН, МАН-ыг төрд гаргасан нь буруудлаа. Монголын ард түмнийг талцуулахаас өөр зүйл хийсэнгүй. Олон удаагийн сонгуульд оролцож, үр дүнг нь үзсэн хүний хувьд намуудын мөрийн хөтөлбөрийг харах нь зүйтэй юм байна гэж бодож байна. Намуудын мөрийн хөтөлбөрийг уншиж харьцууллаа. МАХН-ын мөрийн хө­төл­бөр шиг сайн боловс­руул­сан, иргэдийн амьдралыг өөд нь татах хөтөлбөрийг  сүүлийн 25 жилд мон­голчууд харсангүй. Зүгээр нэг амлаад өнгөрөх биш амласнаа  хэрэгжүүлэх арга, бүтээн байгуулах хөрөнгөө хаа­наас хэрхэн олох гээд нарийн тооцоолжээ. Лидер хүн аль ч үед лидер л байдаг юм байна. Тиймээс Н.Энхбаярын багт боломж олгож амласнаа хэрхэн хийхийг нь харъя. Нийт монголчууддаа уриалж байна” хэмээсэн юм.

Говьсүмбэр аймгийн 12 дугаар тойрогт МАХН-аас Дашдаваагийн Батдэлгэр нэр дэвшиж байгаа юм. Тэрээр 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд аймагтаа нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан зээлийн хүүний дарамтыг арилгаж иргэдийн амьжиргааг дээшлүүлж хуримтлалтай болгох ажлаа энэ жил ч үргэлжлүүлж байгаа аж. Мөн Говьсүмбэрийг аж үйлдвэрийн томоохон хот болгох Хөгжлийн хувьсгал мөрийн хөтөлбөрт тусгасан Жар­галын найман хотын нэг болгохоор зорьж байгаа юм. Тус аймгийн иргэдэд намын  дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр мөрийн хөтөлбөрөө танил­цуулах үеэр тэг хувийн түрээсээр 450 мянган айлыг орон сууцтай болгох, Их бүтээн байгуулалт Жар­галын найман хот дэд бүтцийн төс­лүүд хэрэгжсэнээр сард таван сая төгрөгийн о­р­логотой  чинээлэг дундаж давхаргыг бий болгох аж­луудын талаар иргэд асуулт асууж санал бодлоо солилцсон юм.

Дундговь аймгийн иргэд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон тус аймгаас УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрогт нэр дэвшигч О.Ганбат нарыг халуун дотноор хүлээж авсан юм. Сонгогчид МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авах төрийн өмчийн орол­цоотой аж ахуйн нэгжийг байгуулах, 3500 мегаватын хүчин чадал бүхий эрчим хүчний шинэ эх үүсвэрийг байгуулах хөгжлийг тэтгэх цахилгаан станцын талаар онцлон асууж байр сууриа илэрхийлж байв. Энэ үеэр өндөр настан Л.Сонров “Оюутны сургалтын төлбөрийн асуудал иргэдэд хамгийн том ачаа болж байна. Зарим нь орох орон, унах унаагаа бүгдийг нь зараад хүүхдийнхээ төлбөрт өгч байгаа энэ цаг үед МАХН оюутны сургалтын төлбөрийг төрөөс даадаг зорилго дэвшүүлж байгаад талархаж сууна. Мөн хөгшчүүд бидний бодож буйгаар ахмад настан, эх хүүхэд, хөгжлийн бэрх­шээлтэй иргэд, малчдын эрүүл  мэндийн үйлчилгээг төрөөс төлбөргүй хариу­цах эрүүл мэндийн хамгаалалтын хөтөлбөр, хот суурин газруудын ойролцоо сүү, махны чиглэлийн мал үржүүлэх хөдөө аж ахуйн фермерийн цогцолборыг байгуулж мал эмнлэгийг тогтолцоог сэргээнэ гэдгийг дэмжиж байгаа. Үнэхээр ард түмний хүсэн хүлээсэн ажлуудыг МАХН цогцоор нь шийдвэрлэхээр тусгажээ. Иргэд, ялангуяа залуус мөрийн хөтөлбөрийг уншаасай. Бүр 10 удаа уншаад гэр бүл, найд нөхөддөө ярьж өгөөсэй. Амласнаа биелүүлэх тооцоо судалгаа нь цөм бий. Монгол Улс цаашид ийм л замаар хөгжих учиртай. Ганц л удаа МАХН-ын багийнхныг дэмжээд үзье” гэсэн юм.

Уулзалтын дараа  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсны хөшөөнд намын гишүүд дэмжигчдийн хамт хүндэтгэл үзүүлэв.

Харин иргэд, сон­гогч­дод мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт нийслэлийн хэдэн хэдэн тойрогт үргэлжлэв. Намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Сонгинохайрхан дүүрэг, УИХ-ын сонгуулийн 71 дүгээр тойрогт  МАХН-аас нэр дэвшигч Л.Отгонбаяр, тус дүүргийн, УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт нэр дэвшигч З.Баянсэлэнгэ нарын хамт иргэдтэй уулзав. Мөн Баянгол дүүрэгт, УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч Б.Тулга, Хан-Уул дүүрэг, УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Оюунбаатар, Чингэлтэй дүүрэг 64 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Эрдэнэчулуун нарын тойрог дээр ажиллаж, сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулж санал солилцлоо. Уул­залтын явцад дүүргийн иргэд МАХН-аас нэр дэв­шиж байгаа  шинэ залуу чадварлаг боловсон хүч­нүүдийг дэмжихээ илэр­хийлж байлаа. Мөн “Хөгжлийн хувьсгал” мөрийн хөтөлбөрийг хэ­рэг­жүүлж улс орон ард иргэдийн амьдралыг дээш­лүү­лэхийн тулд МАХН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэдгээ хэлсэн юм.

МАХН-ын сонгуулийн төв штаб

Бусдад түгээх
  • gplus