АН буюу ардаа чилээсэн намын уриа үг тун сүртэй. "АхиулАН хийх - Ажил их" гэж... Эл уриа үгэнд эмэгтэйчүүд тун ч эмзэгхэн хандаж байгаа нь сошиал ертөнцөөс анзаарагдана. Тэд "Юунд, хэнд ахиулан хийх гээд байна", "Яасан балайр юм ярьдаг юм бэ" гэх мэтээр буруу ташаа ойлгосноос болж сошиалаар нэг хэрүүл болж байна, цаана чинь. Анд дуртай хэсэг нь "АН хийх ажил их" ч гэж бичиж байна. Улстөрийн гаргалгаатай, хараатай зарим нэг нь "Ахиулан тавих өр их", "Ахиулан идэх тендер их", "Ахиулан цавчих төсөв их" гэх мэтчилэнгээр явах жишээтэй. Нээрээ л юуг, яаж ахиулах гээд байгаа нь тодорхойгүй уриа үг болчихож, нөгөөдөх нь... Монгол Улс 1990-1995 оны хооронд бүсээ чангалсан шиг эрх баригчдын ачаар 2012-2016 онд бүсээ чангалж өнгөрүүллээ.

Харин нөгөө талд эрх баригч АН-ыхан хэний түрийвч илүү зузаарах вэ гэдэг марафоныг сүүлийн дөрвөн жил өрнүүлсэн сураг чих дэлсэв. Гэсэн ч нам дотроос нь, нам доторхи фракцаас нь ялагч тодроогүй бололтой юм. Ялагч нь тодроогүй болохоор марафоноо үргэлжлүүлэхээр болж сонгуулийн сурталчилгаандаа хэн их "570" ашигласан нь ялагчаар тодрохоор болсон гэсэн онигоо ч гэмээр зүйл цахим хуудсуудаар дүүрэн явж байх жишээтэй. Товчхондоо, ард түмний турсан, эрх баригчдын таргалсан хоёр яг тэнцэнээ гэсэн үг.
 
С.НЭМЭХ
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб
Бусдад түгээх
  • gplus