1072 хувьцааг тойрсон таван топ үг, таван өөр байр суурь

Тавантолгойн 1072 хувьцааны 30 хувийг гурван зуун мянган төгрөгөөр худалдах, түүнийг нь сонгогчдод тараах талаар холбогдох албан тушаалтнуудын байр суурийн зөрүүг хүргэж байна. Энэ сэдвээр шийдвэр гаргах төвшний дөрвөн өндөр албан тушаалтан дөрвөн өөр байр суурь илэрхийлжээ.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар: 1072 хувьцаа худалдахад Монголбанк оролцохгүй

-Монголбанк макро эдийн засгийн тэнцлээ хадгалахын тулд улстөр, сонгуулийн циклээс хол явдаг. Мөнгө тараах уу, иргэдийн хувьцааг худалдаж авах уу гэдэг нь цэвэр Засгийн газрын үйл ажиллагаанд хамаарна. Монголбанкинд бол хамааралгүй, манайх оролцохгүй. Засгийн газэр ямар зарчмаар хөрөнгө босгож, иргэдийн хувьцааг санхүүжүүлэхээ тодорхой болгох ёстой болов уу. Төсвийн хөрөнгөөс, зсвэл бонд босгож иргэдийн хувьцааг худалдан авах уу гэдгийг сайн мэдэхгүй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Засгийн газрын бонд эхэлж гаргана

-Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Иргэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг арилжааны банкуудаар дамжуулан 30 хувийг нь гурван зуун мянган төгрөгөөр худалдан авах тухай Засгийн газрын 311 тогтоолыг гаргалаа. /3асгийн газрын 311 дүгээр тогтоолд иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг худалдаж авах эх үүсвэрийг дотооддоо Засгийн гззрын бонд босгож шийдвэрлэхээр заажээ. Нийт 1.6 их наяд төгрөгтэй тэнцэх бондыг арилжааны банкуудад арилжаалж, иргэдийн хувьцааг худалдан авах санхүүжилтийг босгохоор заасан байна/

Сангийн сайд Б.Болор: "Эрдэнэс-Тавантолгой" компани бонд гаргана

-УИХ-ын тогтоолын дагуу бид иргэдийн 1072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулж байгаа. Энэ бол Засгийн газрын хийж байгаа ажил. Сонгуультай ямэр нэгэн байдлаар холбоогүй. Эхний ээлжинд Засгийн гззрын бонд гаргаж хэрэгжүүлнэ. Яваандаа “Эрдэнэс Тзвзнтолгой” компанийн бонд болгон шилжүүлнэ. Монголбанк холбогдох байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийж, хуулийн дагуу бондоо гаргана. Монголбанк бонд босгоход оролцохгүй гэсэн асуудал байхгүй. Монголбанкны дэд ерөнхийлөгч яагаад тийм мэдэгдэл гаргасныг би мэдэхгүй байнэ. Дэд ерөнхийлгөгч тийм хэмжээний мэдээлэл гаргах эрх мэдэлтэй албан тушаал биш.

УИХ-ын дарга З.Энхболд: Хүсэлтээ гаргасан иргэний дансанд мөнгө шууд орно

- 323 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр Засгийн газарт худалдъя гэвэл овог, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээллээ өгээд хүсэлтээ гаргачихаар дансанд тань мөнгө орно. Ердийн л арилжаа. Үүнийг бас л мушгиж сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараалаа гэж байгаа юм. Бэлэн мөнгө тараагаагүй. Та Зэсгийн газартай наймаа хийж байнэ. Хоёр жилийн дараа “Би хувьцаагаа сул өгчихжээ” гэвэл анхны үнээрээ буцаагаад авчихаж болно.
 
Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан: Хүмүүс мөнгө тараах гэж хувьцаа гаргадаггүй
 
-Хувьцааг мөнгө босгох гэж гаргадаг болохоос биш, хүмүүст мөнгө тараах гэж гаргадаггүй юм.

Г.Батжаргал
itoim.mn

Бусдад түгээх
  • gplus