Жаргалантынхны хөгжил, бүтээн байгуулалтыг буухиалахад Д.Доржпүрэвийн нөлөө их бий

УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Доржпүрэв Төв аймгийн Зуун мод, Баянчандмань, Борнуур, Сүмбэр, Жаргалант, Цээл сумын иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Явсан, уулзсан газар бүртээ иргэдийнхээ итгэлийг хүлээж, дэмжлэгийг авч халуун дотно яриа өрнүүлж буй энэхүү уулзалт маргааш нөгөөдөр Угтаал, Заамар сумаар үргэлжлэх юм.

Төв аймгийнхны хувьд газар тариалан, мал аж ахуй тэр дундаа фермерийн аж ахуйгаар улсдаа тэргүүлдэг, Монгол улсыг бүхэлд нь эрүүл хүнс тэжээлээр хангахад онцгой үүрэг гүйцэтгэдэг аймаг. Гэвч газар тариалан, мал аж ахуйн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаагаас мал бэлчих газаргүй болж бэлчээрийн хомсдол үүссэн, тариалангийн талбайд малаа оруулдаг гэхчилэн тариаланч малчдын дунд үл ойлголцол үүсэх болсон тухай иргэд ярьж байлаа.

Хэдийгээр газар тариалангийн хууль шинэчлэн батлагдсан ч яг Төв аймгийнхны дунд үүсээд байгаа асуудлыг тусгаж өгөөгүй, УИХ-ын гишүүд нь иргэдтэйгээ уулзаж санал авч асуудлыг өнөөг хүртэл хэлэлцэж шийдэх тал дээр анхаарал тавьж ирсэнгүй. Тиймээс Их хурлын гишүүн болоод хамгийн түрүүнд хууль журамд өөрчлөлт оруулах, иргэдийнхээ асуудлыг мэддэг шийдэхэд нь хамгийн ойр гишүүн нь байгаарай гэдэг саналыг иргэдийн зүгээс нэр дэвшигч Д.Доржпүрэвт тавьж байлаа.

Жаргалант сумын иргэн М.Ичинхорлоо: Юм хийсэн залуучуудаа дэмжиж, ачаа үүрүүлэх цаг нь болсон

  Ардчиллын хүүхдүүд аймагт, суманд хийсэн ажлыг хараад би бахархаж баярлаж явдагаа нуухгүй ээ. Жаргалантад ийм    бүтээн байгуулалт хийгдлээ, Д.Доржпүрэв дулааны нэгдсэн төвтэй болголоо,  ийм амжилттай ажиллаж байна, манай сум улсын тэргүүний сум боллоо гээд сайхан мэдээ дуулах болгондоо би хурданы морь шиг баярлан хөөрдөг. Энэ сангийн аж ахуйд 20 гаруй настайдаа ирээд насаа барж одоо нам сууж авсан хүн би. Гэхдээ бид ардчиллын буянаар хоёр гурван мянган толгой малтай, 20- 30 саалийн үнээтэй сайхан амьдарч байна. Муулах юу байхав.

  Харин сүүлийн үед монгол хүүхдүүд маань хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна. Манай хүүхдүүд, ач зээ нар ч ялгаагүй. Энэ тал дээр залуу хүмүүс төрд гарвал анхаараасай гэж эгч нь боддог юм. Одоо бол бид залуучуудаа дэмжиж урам өгч, төрд гаргаж ажлыг нь хийлгэх, ачаа үүрүүлэх цаг нь болсон гэж боддог. Тиймээс та нарыгаа дэмжнээ.

Жаргалант сумын малчин Н.Батаа: Аймаг, сумынхан маань Их хуралд тулах багана хүсдэг юм байна, бид дэмжээд өгье

   Олон сонгуульд оролцож, олон хүний царай харж, сонгож явлаа. Хэтэрхий дээшээ гарсан нь манийгаа мартчихдаг юм шиг байна лээ. Сүүлийн дөрвөн жил харин манай сум, манай аймаг үсрэнгүй хөгжсөн гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Энэ бол ардчиллын залуусын л хийсэн ажил. Одоо ийм нааштай болж, сайхан бүтээн байгуулалт хийгдэж байгаа дээр нь зөв л залаасай гэж бодож байна.

  УИХ дээр аймаг орон нутгийн удирдлагууд маань нутагтаа хийж байгаа ажлыг нь дэмжээд оролцоод, хамтраад явдаг тулах багана хүсдэг юм байна. Бид Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа залуу хүн тулах багана болсон Д.Доржпүрэвийгээ дэмжинэ ээ. Юм хийсэн залуу хүн гарах байх ч гэж бодож байгаа. Тэгэхээр малчдаа төлөөлөөд захих хоёр асуудал байна.

Зун болохоор малчид дор дорноо тойрсон нядалгаа хийгээд явдаг. Жаргалант суманд нэгдсэн мал нядалгааны газартай болмоор байна. Нөгөөдөх нь малчин тариаланч хоёрын дунд үүсээд байгаа газрын маргааны талаар та маш их сонсож байгаа байх.

УИХ-д нэр дэвшээд гишүүн болохоороо Газар тариалангийн хуулинд өөрчлөлт оруулах, Төв аймагчуудын хүсдэг  газрын маргааны асуудлыг шийдэх тал дээр анхаарч өгөөрэй гэж хүсэх байна.  Манай өмнө гарсан гишүүд бол энэ тал дээр анхаарч харсангүй, шийдлийн талаар ярилцсангүй л өнгөрчлөө. Бидний хувьд тулгамдаад байгаа гол асуудал энэ. За тэгээд манай сумаас аймагт нэр дэвшиж байгаа ИТХ-ын дарга Энхболд, засаг дарга Ганболд болон УИХ-д нэр дэвшиж байгаа Д.Доржпүрэв нарыгаа бид багаар нь сонгоноо. Та бүхэнд амжилт хүсье. Улам ихийг хийж бүтээгээрэй.







УИХ-ЫН СОНГУУЛИЙН 30 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ ДУЛАМСҮРЭНГИЙН ДОРЖПҮРЭВ-ИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

Бусдад түгээх
  • gplus