Хувьцааны мөнгийг өнөөдрөөс олгоно

Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн  1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэр гаргасан. Үүний дагуу хувьцаа худалдан авах үйл ажиллагааг орон даяар эхлүүлээд буй. Хувьцаагаа зарах хүсэлтээ өмнөх долоо хоногийн даваа гаригт гаргасан иргэд хувьцаа борлуулсны төлбөрийн гуравны нэг болох 100 мянган төгрөгийг өнөөдрөөс авч эхлэх юм. 

Иргэдийн хувьд арилжааны банкинд хандан, мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессэжээр илгээхээр зохицуулалт хийсэн. Харин хувьцаагаа худалдах хүсэлтэй ч арилжааны банкинд хандан маягтаа бөглөж  амжаагүй байгаа иргэдийн хувьд бүртгүүлэх эрх нь нээлттэй хэвээр байгаа юм. 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus