Өсвөрийн сагсчид
Австри Улсын Клангенфурт хотноо болж буй хүүхдийн "UNITED WORLD GAME" наадмаас Монголын өсвөрийн эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ.

Манай хөвгүүд “В” хэсэгт АНУ, Словак, Италийн шигшээ багтай өрсөлдөж эхний тоглолтод Словакийн багт хожигдсон. Дараа нь дэлхийн сагсан бөмбөгийн хөгжлөөрөө тэргүүлдэг АНУ-ын шигшээ эцсийн мөчид 50:47-гоор буулган авсан юм.

Сүүлийн тоглолтоо Итальтай хийж, 45:19-өөр бут ниргэжээ. Манай хөвгүүд АНУ, Словакийн тоглолтоос хамаарч хэсгээсээ шалгарах эсэхээ шийдэх байлаа. Тус тоглолт Словакийн баг АНУ-ыг хожин манай багт боломж гарч ирсэн юм.

Ийнхүү U16 насны шигшээ шөвгийн наймд үлдсэн бөгөөд тэд энэ даваанд Австрийн багтай оноолт таарсан юм. Улмаар манай хөвгүүд өрсөлдөгчөө 29:25-аар буулган авч хагас шигшээд үлдлээ. Харамсалтай нь их шөвөгт манай хөвгүүд хожигдож хүрэл медалийн төлөө Унгарын шигшээг эцсийн мөчид гайхалтай баззер-шотоор 57:56-гаар буулган авч медалийн тавцанд гарахаар болжээ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus